Галзуурсан “бумба”-нууд

Галзуурсан “бумба”-нууд

Монголын нийгмийн ѳнѳѳгийн тѳрхийг ажих аваас “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг хэлц үг санаанд буугаад байх. Гажуудсан нийгмийн тогтолцоо дээр галзуу солиотой мэт хүмүүс шийдвэр гаргах гэж адгаж, ичих булчирхайгүй эрээ цээрээгүй хашгиралдаж, үнэнийг хаа нэгтээ нууж, олон нийтийг, дээр нь хар бэхээр юу ч гэж бичиж болох “цагаан цаас” хэмээн басамжилж хандах нь хэрээс хэтэрлээ.

Галзуурсан орон “Нутгийн зѳвлѳл”-ийнхѳн

-Наадам болохоор гэнэт гарч ирээд “Улсын цол” авсан нутгийн бѳхѳѳ “Нутгийн уул усаа баярлуулав” хэмээн магтаж, үнэтэй машин байр бэлэглэдэг “Нутгийн зѳвлѳл” хэмээх нѳхдүүд аймаг бүрт байдаг. Найраатай болон найраагүй цол авсан бѳхчүүдээ орон нутагтаа “бэсрэг Ерѳнхийлэгч”-ийн хэмжээнд угтан хүндэт харуул жагсаан хэдэн цэрэг цагдаагаа парад алхуулан, нутгийн иргэдээр “Уухай”- луулан, бэлгийн далай үерлүүлнэ. Сумын ойн баяраа тэмдэглэхдээ дуураймал “Есѳн хѳт цагаан туг”- аа морин дээр залж яваад үргэсэн морьддоо чирэгдэн мѳнѳѳх “Есѳн хѳлт цагаан туг” нь ѳѳрсѳдтэй нь хамт талаар нэг тарж унахыг нүүрномоор үзэв. Ёслол хүндэтгэлд хэмжээ хязгаар гэж үгүй болж, орон нутгийн жижиг дарганцарууд “Бурхангүй газар бумба галзууруулан”, “хѳгѳѳ хѳлдѳѳ чирцгээнэ”. Tѳрийн хэмжээний ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хэмжээ хязгаар тогтоон журамлах цаг болжээ.

Бизнесмэнүүд голдуу даргатай, садан голдуу гишүүдтэй “Нутгийн зѳвлѳл” ийнхэн орон нутгийн хѳгжил, оюун ухааны үнэлэмжийн талаар огт мэдэхгүй бас сонирхохгүй. Наадам цагаан сараар нутгийн хэдэн иргэдийн сэтгэлийг цѳстэй нь хамтад хѳѳрѳгдѳн, алсдаа улстѳрд орох “нүхээ малтана”. Найраатай найраагүй цол авсан бѳхчүүдийг авсан цолоо 3 жилийн дотор батлаагүй тохиолдолд хүчингүй болгох дүрэм гаргахгүй бол тив, дэлхийн аваргуудаас ч илүү таахалзсан “бумба”-нууд олшрох нээ.

Галзуурсан улстѳрчид

“60 тэрбумын хэрэг”ийн талаарх олон олон бичлэгүүдийг харьцуулж зѳндѳѳ үзлээ. Монголын улс тѳрийн шийдвэр гаргах эрх мэдэлд ямар мунхаг харанхуй, соёлгүй бүдүүлэг, мэдлэггүй тэнэг, галзуу солиотой сэтгэлгээтэй, үнэнч сэтгэлгүй шуналтай хүмүүсээр дүүрээ вэ? “Эвлүүлэг”, “эвлүүлэг биш” гэх маргаандаа ч биш, ерѳѳсѳѳ л Монголын улстѳр дэх олон жил дамжиж ирсэн заваарлын илрэл. Ѳчүүхэн шуналыг бага дээр нь дараагүйгээс, эрээ цээрээгүй ѳсѳж томорсоор “бирд” болж байгаагийн жишээ. Дарж чадаагүй шуналынхаа гайгаар ѳнѳѳдѳр ил болж олны ѳмнѳ шившиг болж байгаа нь М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар болохоос эдний хэрийн новшнууд улстѳрд зѳндѳѳ байгаа. 27 жил улстѳрийг заваан тогоо болгон ѳѳрсдѳѳ хутгалдчихаад, ѳнѳѳдѳр “Муур багш”- ийн “дүр эсгэж” суугаа нѳхдүүдээс ч хариуцлага асуух ёстой. Монголын улстѳр зѳнѳж хѳгширчээ. Хэзээ ч ѳѳрчлѳгдѳхгүй тэднийг улстѳрѳѳс зайлуулж , намуудыг ч нийгмийг ч бүхэлд нь цэвэрлэн шинэчлэхгүй бол бид цааш явах аргагүй болж байна.

Нэгэнт ил тод болж байгаа “60 тэрбумын хэрэг”т холбоотой хүмүүсийг хуулийн дагуу шалгаж, хэрвээ нотлогдох аваас “Монголын Тѳрийн эрхийг хууль бусаар авах оролдлого”ынх нь тѳлѳѳ хуулийн хариуцлага хүлээлгэж, хууль бусаар олсон хѳрѳнгѳ мѳнгийг нь хурааж улсад авах ёстой. Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхдээ хулгайлж завшсан хѳрѳнгийг нь хуулийн дагуу нотолж хурааж авдаггүйгээс, шоронгоос гарч ирээд “хаданд гардаг” завшигчид олон бий. Монголын улстѳрийг ашиг олдог бизнес хэмээн тооцдог хүмүүс хэт олширсноос л, мэдсээр атлаа тэднийг сонгож байдаг бид ѳѳрсдѳѳ зовсоор буй. Тѳрд бурхан байхгүй аваас бумбанууд галзуурдгийн гайг бид ѳѳрсдѳѳ л амсаж байна шүү дээ.

Галзуурсан сошиалынхан

Хэн нэгнийг магтан мандуулж, мохоон сѳхрѳѳж, эсвэл галзууруулж чаддаг сошиал ертѳнцѳд бид ихэнхи цагаа ѳнгѳрѳѳж буй. Санамсаргүйгээр аалигүйтээд, эсвэл марзганаад хийсэн шууд бичлэгүүдийг хѳѳргѳн дэвэргэсээр эзнийг нь “галзууруулдаг” жишээ нь Осоржамаа хэмээх залуу. Эрүүл бишээр маяглаж, эцэстээ хэнээс юуг ч хамаагүй шаардаж, ичих эмээхээ мэдэхээ больтол нь хѳѳргѳн дэвэргэж, түүнийг нь шоолж тохуурхаж бах таваа хангах нь хэнд хэрэгтэй юм бол? Нийгэм дэх энэ гаж үзэгдлийн гайгаар хичнээн олон залуус “ичих” гэдгийг мартаж сошиал орон зайд маяглан аяглах нь “Бурхангүй газрын бумба галзуурах” мэт. Хүн сэтгэлгээний болон ёс зүйн хэм хэмжээгээ алдаад ирэхээрээ адгуусан тѳрѳл рүүгээ ойртож очдгийн олон олон жишээг бид харцгааж буй.

Хэн нэгний гаргаж буй мунхаг бүдүүлэг араншинг бид зүгээр л тоохгүй орхичихвол тэд яах ч үгүй. Их л удахдаа хэд оролдож үзээд хэн ч тоохгүй болохоор уйдаад л орхичихно. Хѳѳргѳж дэвэргээд олны анхааралд ѳртүүлээд ирэхээр тэд хяналтаа алдаж эхэлнэ. Хэдийгээр шоолж инээлдээд байх авч яг үнэндээ энэ бол толинд тусах бидний тусгал мѳн. Бусад хумуус ч биднийг нийтлэг ингэж үнэлэн, аажимдаа энэ байдалдаа ѳѳрсдѳѳ ч дасч мэдэх юм. Яг үнэндээ түрийвчээрээ даллаад их мѳнгѳ олно гэж биднийг ятгаад, “хэдэн малынхаа буянд жаргаж суугаа” тэр авгайг бид л ѳѳрсдѳѳ гаргаж ирсэн юм шүү дээ.

…Бүх зүйл ѳѳрийн хэм хэмжээтэй, бас ёс зүйтэй байдаг. Энэ хэм хэмжээ саваа халиад ирэхээр л утга учраа алдаж, ѳѳрийгѳѳ ч, бусдыг ч эвгүй байдалд оруулна. Хүндлэх ах зах, сахих ёс зүй, үнэлэх үнэлэмж байдаг болохоор л “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг хэллэгээр хэм хэмжээг сануулсан хэрэг. Бид бүх зүйлсийг эргэцүүлээд харах цаг болжээ. Монголчууд бидний бүх зүйлс байх байрандаа, бас хэм хэмжээндээ байвал юутай сайн сан.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417