Редакцийн бодлого

“Caak News” - Эрч хүчтэй, эерэг нийгмийг бүтээнэ

Цахим мэдээллийн салбарын анхдагчийн нэг болох манай сайт нь төлөвшсөн, мэргэжлийн байр суурьнаас хандаж, сэтгүүлзүйн ёс журмыг дээдлэн ажилладаг. Энэ баримтлалаа редакцийнхаа чиглэл болгож, зөв нийгмийг бүтээхийн төлөө зорих болно. 

Хэвлэлийн цаашдын хөгжлийг цахим мэдээллийн салбар тодорхойлох учраас бид салбартаа анхдагч шинэчлэлүүдийг хийж, эерэг үлгэрлэл үзүүлэн, хүмүүсийн болон нийгмийн сайн сайхан талыг бусдад түгээх зорилготой “Саак Ньюс” булангаа шинэчлэн, мэргэжлийн редакци байгуулан ажиллаж эхэллээ.