Бидний итгэж сонгосон болгон эх орноо тоножээ

Бидний итгэж сонгосон болгон эх орноо тоножээ

Монгол Улсын Хөгжлийн банкийг манай улстөрчид тоночихсон. Тус банк чанаргүй зээлийн эзэд, компаниудыг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр нийтэд зарласан юм. Тэрнээс хойш энэ сэдэв нийгмийн анхаарлын төвд байсаар энэ мягмар гаригт Төрийн ордонд болсон нээлттэй сонсголын үеэр хэн хэн гэж улстөрч зээл авсныг дэлгэлээ. Зээл авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харж байхад Монголын улс төрийн дээгүүр албан тушаалтнууд, намуудын зүтгэлтнүүд, Монголын төлөө зүтгэж яваа гэсэн нэр зүүсэн болгон зээл авах замаар Хөгжлийн банкийг тоноод, хуваагаад идэцгээчихжээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам, С.Бямбацогт, гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, дэд сайд асан Ш.Лхамсүрэн, гишүүн асан Ц.Шаравжамц, ҮАГ-ын дарга асан Д.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр, дэд сайд асан С.Пүрэв, гишүүн асан Б.Элдэв-Очир, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, сайд асан Н.Батбаяр, гишүүн Л.Энх-Амгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гээд МАН, АН-гүй Хөгжлийн банкийг тоночихсон байна. Эх орон ярьсан “эх оронч” болгон Хөгжлийн банкийг тоночихсон гэхээр монгол хүн монгол хүндээ итгэх ямар ч арга алга. Товчоор бол, бидний итгэж улс орноо удирдуулсан болгон эх орноо тоносоор иржээ.

Энэ хүмүүст Монголын ард түмэн итгээд “Биднийг удирд, энэ улс эх орныг минь хөгжүүлээд өг” гэж сонгосон байх. Зарим нь ч яахав, өөрсдийгөө хүчээр шахуу сонгуулчихсан. Ямар нэгэн арга заль, мэх хэрэглэж, худал үнэн ярьсаар гараад ирсэн нь ч бий. Гэтэл энэ хүмүүс Монголын ард түмний төлөө огтоосоо зүтгээгүй байна, үүссэн нөхцөл байдлаас харахад. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, өөрийгөө баяжуулж, хөлжүүлэхийн төлөө л явж иржээ. Бизнесээ улам өргөжүүлж, нэмж зээл авахын тулд, мөнгө хөрөнгөө хамгаалахын тулд л дээш мацаж, ард түмнийг амаар нь шороо үмхүүлээд ч болтугай ямар ч хамаагүй аргаар гараад ирсэн байна. Сонгогчдын итгэлийг дээш гарах, хөлжихдөө ашиглах гишгүүр мэт ханддаг сувдаг хүмүүс дээр байдаг нь харамсалтай.

Ерөнхийд нь дүгнэхэд монголчууд нийгмээрээ шунахай, сувдаг, үндэс угсаа, бусдыгаа ерөөсөө боддоггүй болчихсон юм уу, эсвэл ийм хувиа хичээсэн, бэрд аятай хүмүүс нь улс төрд сонгогдоод байдаг юм уу гэсэн эргэлзээ төрж байна. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг эсхүл ард түмэн өөрсдөө энэ хэдэн бэрдээсээ ялгарахааргүй хүмүүс учраас өөрсөдтэйгөө адилхан улсуудыг төлөөллөө болгоод төрд илгээгээд байдаг болж таарч байна уу.

Сүүлийн 30 жилд Монголын улстөрчид Монголыг жинхэнэ утгаар нь тоножээ, хулгай хийжээ. Бүх л хөдлөх гэсэн, бүтээх гэсэн аливаа ажлыг хоригложээ, зогсоожээ, гацаажээ, замхруулжээ. Тууз хайчилсан, шав тавьсан бүтээн байгуулалт болгоныг ор мөргүй алга болгодог. Хаана мөнгө байна, хаана зээл байна тэр болгон дээр тэд хэрээ адил цуглаж, ард түмний боломжийг үргэлж хулгайлсаар амташжээ. Тэгсэн атлаа сонгуулиар “Эх орныг чинь хөгжүүлээд, бүтээн байгуулалт өрнүүлээд өгье. Эхлээд намайг гаргаадах” гэж гэгээн цайлган дүр гаргаад ичих ч үгүй санал гуйдаг.

Төрийн ордонд болсон Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нээлттэй сонсголыг ажиглахад “Украин, Оросын дайн” гэж хэлж чадахгүй хулчгар хүмүүсийг сонгоод гаргаад ирчихжээ гэж анзаарагдлаа. Ямар юмных нь “Геополитикийн ноцтой байдал”, “Зэвсэгт мөргөлдөөн”, “Үл ойлголцох байдал” вэ. Украин, Оросын хооронд дайн болж байна шүү дээ, тэнд. Тэгтэл энд байгаа манай төрийн түшээ “Дайн” гэж хэлж чадахгүй сууж байна. Ийм л хулчгарууд одоо Монголын төр засгийг барилцаж байна гээд бод. Хэн тэднийг УИХ, төр засгийн дээд шатанд гаргасан юм бэ. Өнөө л сонгогчид нь шүү дээ. Гэтэл олон улсад Украин, Оросын дайныг “Оросын

гэдгийг сануулсаар байна. Элит, дэлхийг эзэгнэгч, захирагч, үлгэр жишээч, аугаа их удирдагч Путинг хар. Танхимын гол дахь томоос том ширээний ард ганцаараа суусхийгээд байгааг нь та бүхэн бичлэг, гэрэл зургуудаас харж байгаа байх. Гэтэл тэр Зеленский гэж ногоон футволктой залуу цэргүүдийнхээ дунд орчихсон, эх орончидтойгоо хамтдаа тулалдаж явж байна. Түүнийг хөнөөлгөхөөр бүхэл бүтэн хөлсний арми хөдөлгөчихсөн байгаа гэж яригдаж буй. Гэсэн ч ард түмэн нь энэ зоригтой удирдагчаа л дагаж байна.

Харин манай улсыг удирдаад, улс төрд дээгүүр алба хашиж байгаа хүмүүсийг хар. Дайн ч гэж хэлж чадахгүй. Айгаад байгаа цаад шалтгаан нь ердөө “Орос улс крантаа тасхийгээд хаачихвал яах юм, тэгвэл ард түмэн дахиж биднийг сонгохгүй шүү дээ” гэсэн муйхарлал. Ярьж буй, байр сууриа илэрхийлж буйг нь базвал “Бензингүй, тоггүй болчихвол манай намыг 2024 онд хүмүүс сонгохгүй болчихно” гэсэн санааг л цухалзуулаад байгаа юм. Явж явж ирэх сонгуульд ялагдахаас л айгаад байна аа даа.

Долларын ханш огцом өсч 3170 төгрөг болчихлоо (гуравдугаар сарын 30-ны байдлаар). Цаашид яаж өсөхийг мэргэжлийн хүмүүс нь ч таамаглаж чадахгүй хүнд нөхцөл байдал үүсээд байна. Байгаа бүх доллараа хуу хамуулаад, монгол төгрөг хог дээр уначихаад байхад л өдөр өнжихгүй Төрийн ордонд, яамд дээр ногоон хөгжил, мод ярьж хуралдаад байгааг нь яаж ойлговол зүгээр юм бэ. Улс орны өмнө тулгамдаж буй, өнөө маргаашгүй шийдэх ёстой асуудал олон байхад манай эрх баригчид яагаад ийм сэтгэлгүй, мэдрэмжгүйгээр улсын ажилд, ард түмний амьжиргааг дээшлүүлэх тал дээр хөдөлдөггүй юм бэ. Бодит нөхцөл ийм л байна. Үүнээс цааш тэвчиж огт болохгүй, ард түмэн одоо сонголтоо өөрсдөө, хийх цаг нь болжээ. Монгол Улс хөгжих ёстой, Монгол Улс байх ёстой юм бол ард түмэн сонголтоо өөрөөр хийх цаг нь болсон шүү. “Өдрийн сонин” удаа дараа сануулж, олон хэлж, бичиж байгаа. Монголчууд хэрсүү болох цаг нь болсоон. Юмны цаад учрыг нь олох ёстой. Ингэхийн тулд ард түмэн минь хашир, ухаалаг сонгогчид болох хэрэгтэй байна аа гэж.

Хэрвээ сонголтдоо хэрсүү, өөрөөр хандахгүй бол төрд нүүрлэсэн их хулгай, тонон дээрэмдэлт үргэлжилсээр л, нөгөө талд нь ард түмний амьдрал уруудсаар л, тэтгэмж халамжаар угжуулсан ямар ч хөгжилгүй, дархлаагүй, тусгаар тогтнолгүй орон болно. Эх орон ярьж, эх орончийн дүр эсгэсэн болгон эх оронч биш гэдгийг та бидэнд Монголын улстөрчид удаа дараагийн хулгай, зэлгийгээрээ дахин дахин нотлоод байна.

13
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417