18 настай залуу насанд хүрээгүй хоёр хүүхэд хүчирхийлснээ хүлээжээ
Тоглож байсан хоёр хүүхдийг таван жилийн өмнө хүчиндсэн гэх хэрэг өдгөө ил болж 18 настай залууг баривчилсан байна. Тэрээр тухайн үед 13-тай байсан тул нэрийг нь олон нийтэд зарлах боломжгүй юм. Харин тухайн үед зургаан настай байсан охин болон найман настай байсан хүү нар түүний бузар үйлийн хохирогч болжээ. Тэд хэрэгтнээс айсан учир өдийг хүртэл гэр бүлийнхэндээ юу ч хэлээгүй гэнэ.
Хэрэгтэн тэднийг нэг нэгээр нь салгахын тулд хулгайч цагдаа тоглоомыг тоглохыг санал болгосон байна. Тэрээр шүүх хурал дээр уг хэргийг үйлдсэнээ хүлээж хоёр хохирогчоос уучлалт хүсчээ. Түүний шүүх хурал Их Британийн "Devon Magistrates"-ийн шүүхэд үргэлжилж байгаа юм.