Улс орнууд хэт халалтын эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?
Түгжирч буй машин, хар зам, бараан өнгийн барилгууд гээд бүгд ойр орчныхоо температурыг ихэсгэж байдаг. Тиймээс ч хотын төв нь хотын зах хэсгээсээ 10 хэмээр илүү халуун байдаг билээ. Барилга байшингаар дүүрсэн хотын төвд зуны халуун өдрүүдийг хэрхэн өнгөрөөх талаар дэлхийн улс орнууд шинэлэг санаануудаа уралдуулсаар байна. Үүний жишээ болгон танд дараах ухаалаг шийдлүүдийг танилцуулъя.
1 Тэнгэр дээрх цэцэрлэгүүд
Нартай, халуун өдөр модны доор сууж сэрүүцэх сайхан шүү дээ. Харин Сингапурын барилгын инженерүүд дан ганц сүүдэрт суухын тулд уг цэцэрлэгүүдийг байгуулаагүй юм. Тодруулбал, тэд моддоос ус ууршиж агаарын температурыг бууруулах талаар ч тооцоолон эдгээр цэцэрлэгүүдийг байгуулсан байна.
Сингапур дахь "The Oasia Hotel" болон "Carlton City Hotel"-ийн барилга
Сингапур дахь барилга
Сингапур дахь барилга
Сингапур дахь барилга
2 Барилгын дээврийг цагаанаар будах
Нью-Йорк дахь барилгын дээврийг будаж буй ажилчид
Хотын барилгууд бараан өнгөөр дүүрсэн байдаг. Тиймээс ч илүү их нарны туяаг өөртөө шингээж ойр орчмын температурыг ихэсгэдэг юм. Үүнийг АНУ-ын Нью-Йорк хотын удирдлагууд дээрх зураг дагуу шийдсэн байна.
3 Замаа ч цагаанаар будах
Лос Анжелес дахь замыг будаж буй ажилчид
АНУ-ын Лос Анжелес хотын удирдлагууд хар замыг цагаанаар будсаны дараа тэр хэсэг дэх температур 10-15 фаренгейтээр буурч байгааг ажиглажээ.
4 Усаар сэрүүцүүлэх
БНХАУ-ын Чунчин хотын нэгэн автобусны буудал
Сэрүүцэх хамгийн түгээмэл арга бол мэдээж ус бараадах шүү дээ. Тиймдээ ч БНХАУ-ын Чунчин хотын удирлага дээрх ухаалаг шийдлийг олсон байна.
5 Нарны шууд тусгалаас хамгаалах содон загвартай барилга
Абу-Даби дахь "Al Bahr" цамхаг
1049 ширхэг зургаан өнцөгт хэлбэртэй цонхнуудаас бүрдэх "Al Bahr" цамхаг нь халуунаас хамгаалах төгс зохион байгуулалттай юм. Эдгээр цонхнууд нь нарны тусгал эгцээрээ барилгын хананд тусахаас хамгаалдаг бөгөөд онгойхдоо яг л цэцэг шиг харагддаг аж.
Абу-Даби дахь "Al Bahr" цамхаг