Исламын бүлэглэлийн 30 мянга гаруй террорист Ирак болон Сирид байна
Ирак болон Сирид 20-30 мянган террорист байгаа талаарх тоо баримтыг НҮБ энэ долоо хоногийн эхээр зарласан байна. Эдгээр алан хядагчид дунд АНУ, Их Британи болон Европын бусад орнуудын олон мянган иргэд ч багтаж байгаа юм.
Хэдийгээр алан хядагчдын бүлгийг устган, өөр улсын иргэд исламын бүлэгт нэгдэхийг хориглож байгаа ч террористуудын тоо буурахгүй байгаа аж. Түүнчлэн алан хядагчдын хамгийн алдартай бүлгэм "Аль-Каида"-д л гэхэд 6-7 мянган гишүүн бий гэх тоо баримт гарсан байна.