Ногоон хүнсний ногоонууд хорт хавдарт үүсэх эрсдэлийг бууруулдаг
Байцаа, цэцэгт байцаа, броколи зэрэг ногоон өнгийн хүнсний ногоонууд нарийн бүдүүн гэдэсний хорт хавдарт үүсэх эрсдэлийг бууруулдгийг Их Британийн судлаачид тогтоожээ. Эдгээр ногоонууд хүний биед орон, шингэх үедээ үрэвсэл болон халдвараас сэргийлэх "AhR" (aryl hydrocarbon receptor) уургийг идэвхжүүлдэг байна.
Дотор гэдэсний гэмтсэн эд эсүүд ямар ч хяналтгүйгээр хуваагдалд орж хавдрын эсийг үүсгэдэг аж. Харин ногоон өнгийн хүнсний ногооноос ялгарч буй "AhR" уураг нь гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлж, шим тэжээл боловсруулах үйл ажиллагааг дэмждэг байна.