Сатанизм сонирхогч хүү олон зуун жилийн настай сүмийг галдан шатаажээ
Сатанизмтай холбогдолтой зүйлсээр олон нийтийн сүлжээгээ дүүргэсэн 15 настай Игнат Шарапов ОХУ-ын хамгийн эртний, үнэ цэнэтэй сүмүүдийн нэгийг галдан шатааснаа хүлээсэн байна. Тодруулбал, тэрээр Онега нуурын эрэгт 1774 онд Агуу Кэтрин (Catherine the Great)-ий байгуулж байсан сүмийг таван литр шатахуун ашиглан шатаажээ. 12 давхар барилгатай тэнцэх өндөртэй уг сүмийг завсарлах, сэргээн босгох ажилд нийтдээ нэг сая евро шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд хэлсэн байна.
Игнат Шарапов сатанизм үзэлтэй тул сүм хийдэд үнэн голоосоо дургүй бөгөөд үргэлж хар хувцас өмсдөг аж. Түүнийг нууранд сэлэх үедээ сүм харагдаж буй газар огт сэлдэггүй хэмээн найз нь цагдаа нарт хэлсэн юм.