Италийн Генуя хотын баруун хойд хэсэгт орших 76 метр өндөр Моранди гүүр хүчтэй шуурганы улмаас өчигдөр 11.30-ын үед нурж маш их хэмжээний хохирол учруулжээ. Одоогийн байдлаар аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд 35 хүн нас барж, олон зуун хүн бэртэж гэмтсэн гэх мэдээ байгаа юм. 1967 онд баригдаж байсан уг гүүрэнд 2016 онд урсгал засварын ажил хийгдэж байжээ.
Гэвч мэргэжлийн инженерүүд гүүр нурсан шалтгааныг байгалийн гамшигт үзэгдэл бус чанаргүй засварын ажил хэмээн үзсэн байна.