Шведийн Гётебург, Малмо, Хельсинбург зэрэг хотуудад танхай бүлэглэлийнхэн олон арван машин руу чулуу шидэж гал тавьж, шатаасан хэрэг өчигдөр орой гарсан байна. Гётебург хотод л гэхэд 40-өөд танхай залуу эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Уг хэргээр ямар нэг хүн бэртэж гэмтээгүй бөгөөд ойролцоогоор 80 гаруй машин сүйтгэгдсэн хэмээн Шведийн эх сурвалжууд мэдээлсэн байна. Бүх галыг шөнө дунд гэхэд унтрааж дууссан төдийгүй хэрэгт холбогдох залуусыг цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлжээ. Энэхүү эмх замбараагүй байдлыг гуравхан долоо хоногийн дараа болох Шведийн үндэсний сонгуультай холбоотой хэмээн үзэх хүн олон байгаа юм.