Анааш хамгийн цэвэрч амьтан
Зүүн Африкийн Танзани улс дахь Баруун Килиманжоро байгалийн цогцолбор газар (Western Kilimanjaro Park)-ын анааш болон “Oxpecker” төрлийн бяцхан шувууд хоорондоо маш нарийн холбоотой оршдог ажээ. Уг бяцхан шувууд өндөр найзынхаа шүдний эмч нь болж өгдөг бөгөөд тэдний шүдний завсар дахь хоолны үлдэгдлийг иддэг байна. Мөн заримдаа тэд анаашны үсэн дээрх шимэгч хорхойг ч түүдэг гэнэ. Энэхүү амьтад хоорондын нарийн зохьцолдолгоог буулгасан дараах зургуудыг ОХУ-ын гэрэл зурагчин Жулиа Сундукова авсныг та бүхэнд сонирхуулъя.