Хоол хүнсний материал болгоноо хөргөгчинд хадгалдаг хүмүүс байдаг. Гэвч зарим хүнсний бүтээгдэхүүнүүд хөрөгчинд байвал амархан муудаж, амт чанараа алддаг. Тиймээс хүйтэн температурт хадгалах шаардлагагүй дараах найман хүнсийг та бүхэнд танилцуулж байна.
1 Авокадо
Хэрэв та авокадогоо бүрэн боловсрохыг хүлээх гэж байгаа бол хөргөгчнөөсөө гаргах хэрэгтэй. Учир нь хүйтэн орчинд байсан авокадогийн боловсорч гүйцэх үйл явц зогсдог байна. Тиймээс авокадогоо цаасан уутанд хийгээд аяганы тавиурт тавиарай.
2 Кофе
Кофег хэзээ ч хөргөгчинд бусад хоол хүнстэй хамт хадгалж болохгүй. Учир нь кофе тэдний үнэрийг өөртөө шингээдэг байна. Тиймээс агаар нэвтрэхгүй уутанд өрөөний температурт хадгалсан нь дээр.
3 Сармис
Сармисаа хөргөгчинд хийх нь амар байж болох юм. Гэвч яг үнэндээ сармисыг агааржуулалт сайтай хуурай орчинд хадгалах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
4 Улаан лооль
Улаан лооль хөргөгчинд л байх ёстой мэт та бодож байж болох юм. Тэгвэл өрөөний температурт хадгалсан улаан лооль хөргөгчнийхөөс илүү амттай байдаг гэдгийг та мэдэх үү? Нэг сөрөг тал нь хурдан муудах талтай боловч улаан лоолио шинээр нь аваад хоёроос гурван хоногт идвэл ямар ч асуудал гарахгүй.
5 Талх
Талхаа хөргөгчинд хадгалдаг хүмүүс байдаг. Гэвч хөргөгчинд байсан талх амархан муудаж, чанараа алддаг байна. Тиймээс аль болох хуурай, сэрүүн газар хадгалж байгаарай.
6 Бялуу
Энгийн кремтэй бялууг харанхуй, сэрүүн газар хоёроос гурав хоног хадгалах боломжтой. Харин бялууг хөргөгчинд хийх үед кекс нь нэгхэн цагийн дотор хэлбэрээ алдаж, амт чанаргүй болдог.
7 Сонгино
Сармистай адилаар сонгиныг харанхуй, сэрүүн газар хадгалахад тохиромжтой. Хэрэв харанхуй газар хадгалахгүй бол соёолж, нахиалах талтай байдаг.
8 Амтат гуа
Бүтнээрээ байгаа амтат гуаг хөргөгчинд хийх шаардлагагүй. Харин хэрчиж хуваасан амтат гуаны хувьд гялгар уутаар ороон хөргөгчинд хийх шаардлагатай юм.