БНХАУ "Facebook", "YouTube", "Twitter" ашиглахыг зөвшөөрөх үү?
Белги улсын газар нутагтай ижил хэмжээтэй Хайнань арлыг БНХАУ 2020 он гэхэд "Дорнодын Хавай" болгож, гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааны төв болгох зорилт тавьж байгаа. Гэвч Хятадын бусад бүс нутагтай нэгэн адил Хайнаньд барууны ихэнх том сайтууд хориотой байдаг. Тиймээс Хайнань арлын удирдлагууд тус бүс нутгаар аялж буй жуулчдад зориулж олон нийтийн сүлжээ ашиглахыг зөвшөөрөх төлөвлөгөөг нутгийн удирдлагын веб сайт дээрээ тавьсан байна. Тэд арлын Хайкоу (Haikou) болон Саняа (Sanya) хотуудад "Facebook", "YouTube", "Twitter"-ийг хэрэглэхийг зөвшөөрөх саналтай буйгаа илэрхийлжээ.
Харин нутгийн оршин суугчид уг өөрчлөлтөд хамрагдаж, олон нийтийн сүлжээг хэрэглэж болох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Гэвч нутгийн удирдлагууд нэг өдрийн дотор веб сайтаасаа уг төлөвлөгөөг устгасан байна.