Хүнсний ногоо гэж эндүүрч явсан 14 жимс
Та эдгээр жимсийг хүнсний ногоо гэж эндүүрч явсан гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Онолын хувьд газарт ургасан ургамлаас үр боловсрон, бүрэлдсэнийг жимс гэдэг аж. Тэгэхээр жимс нь газраас ургасан ургамал өөрөө биш байх нь. Харин түүнээс ургаж гарсан жижиг хэсэг нь гэдгийг ургамал судлаачид хэлжээ. Эдгээр жимснүүд нь чихэрлэг амтгүй хэдий ч үртэй учир жимсний төрөлд ордог гэнэ. Тиймээс хүнсний ногооны төрөлд оруулж болохгүй 14 жимсийг та бүхэнд танилцуулъя.
1 Улаан лооль (Tomatoes)
Хэдий улаан лооль онолын хувьд жимс ч гэсэн хүмүүс түүнийг хүнсний ногооны төрөлд оруулсаар л байх болов уу. Төмс, лууван, манжин, байцаа гэх мэт хүнсний ногоог хүмүүс үндсэн хоолтой цуг болгож хэрэглэдэг. Харин жимсийг хоолны дараа эсвэл тусад нь иддэг шүү дээ.
2 Амтат чинжүү (Peppers)
Бүх төрлийн амтат чинжүү жимсний төрөлд ордог. Бөөрөнхий, зууван, халуун ногоотой гээд бүх төрөл нь шүү.
3 Хулуу (Pumpkins)
Хулуу дотроо маш олон үртэй байдаг. Тиймээс хулуу нь үрт жимсний төрөлд ордог байна.
4 Өргөст хэмх (Cucumbers)
Өргөст хэмх ч бас жимсний төрөлд ордог нь танд сонин санагдаж байна уу? Гэхдээ бүр сонин нь өргөст хэмх гүзээлзгэнэтэй адил жимсгэнийн төрөлд ордог гэнэ.
5 Вандуй (Peas)
Вандуй нь уутанцар дотроо ургаж гүйцдэг шошны төрлийн жимс юм.
6 Аспарагусын шош (String bean)
Америкчуудын хамгийн дуртай хүнсний ногоо нь үнэн хэрэгтээ жимс байжээ.
7 Хаш (Eggplant)
Хаш нь жимсний төрөлд ороод зогсохгүй нэрс, хад гүзээлзгэнэ зэрэгтээ адил жимсгэнэд хамаардаг байна.
8 Окра (Okra)
Кали, Витамин C-ээр баялаг окра нь хамгийн шим тэжээллэг жимс юм.
9 Олив (Olives)
Олив нь жимс төдийгүй яст жимсний ангилалд багтдаг гэнэ.
10 Авакадо (Avocados)
Авакадо бол ганц үрт жимс юм.
11 Эрдэнэ шиш (Corn)
Эрдэнэ шишийг хүмүүс үр тарианы төрөлд оруулаад байдаг. Гэвч энэ нь хуурай төрлийн жимс юм.
12 Зуккини (Zucchinis)
Зуккини өргөст хэмх, хулуутай адил жимсний төрөлд хамаардаг.
13 Буурцаг (Beans)
Буурцаг нь вандуй, шоштой нэгэн адил жимсний төрөлд ордог байна.
14 Гарбанзо шош (Garbanzo beans)
Энэ шошыг уутанцар дотроо ургасан байгааг нь харж байгаагүй зөвхөн үр хэлбэрээр нь харж байсан хүн олон байгаа байх. Ямартай ч уг шош нь жимсний төрөлд ордог аж.