Ховдын багачууд аймгийнхаа нүүр царай болсон "Тарвас"-ыг угаажээ
Ховдын нүүр царай болсон тарвасын хөшөөг тус аймгийн зургадугаар сургуулийн сурагчид санаачлан угааж цэвэрлэсэн байна. Мөн тэд эргэн тойрны хогийг түүж, ойр орчмын саравч, гэрлийн шонг, хогийн савыг будаж сэргээсэн байна. Тус сургуулийн сурагчид тав дахь удаагаа энэ төрлийн сайн үйлсийн ажил хийж байгаа аж.