Хамаатан /өгүүллэг/

Хамаатан /өгүүллэг/

Должидыг ирж яваа хэдэн үүлнээс аргалаа нуун, адсагаар даруулж суутал гэрээс нь гарч ирсэн Түлэнхий Бор, Баажий хоёр гүнгэр гангар хийн шузганд хүрч, цулбуураа шувт татлаа. Мордоод явахдаа "Чадлынхаа хэрээр орчлонг бузарлаж яваад дууслаа даа" гэхийг дуулаад "Бие муутай хүнийг ингэж байдаг" гэж дотроо өрөвдөнгүй бодсон ч их гэрээс гучаад алхамд бариатай, баруун хаяа нь дордойсон жижиг гэрээ хараад хөмсөг нь буулаа.

Тэнд нөхрийнх нь авга ах Аргай хоногоо хүлээн хэвтэж буй юм. Ай ингэж зовж байхаар үхчихээсэй, ямар ч бөх голтой юм гэж харууссаар гэр лүүгээ ороход нөхөр нь авга ахынхаа зөөтгөхөөр тавьсан аягатай хоолыг нь аван өндийлөө. Толио сайтай ханийнхаа хөмсгөн дундах хонхорхой болтлоо тодорсон үрчлээг хараад дахин харуусчээ.

Хоёрхон жилийн дотор энэ садангаасаа болж, ийнхүү арван насаар оворжуу харагдах гүн зангилаатай болж хоцорчээ. Түүнийг зогсоож, хөмсгийг нь арга ядан илэхэд мушилзангуй инээвхийлээд гарлаа. Төдхөн илүү гэрээс хамаатных нь харааж зүхэх, аяга халбага хангинах, Заяа чинь тэр дээ гэж хашгирах нөхрийнх нь дуу гарчээ. Нөхөр нь нялхийсэн муухай үнэр ханхлуулан орж ирээд эмээлээ шүүрч "Хаачиж үхэх вэ" гэж адгахад нь булаалдан авч, муу нөхрөө гэрийн зүүн зүгт түрлээ.

-Юу удааж дээ хөгшөөн. Тайвшир гээд орон доогуур шургаж, хоёрхон усаар авсан бидонтой шимийн юм гарган, зуухан дээр тавьж, хэдэн аргал зэрэглэжээ.

-Муу гай хөө. Хэзээ бид нэг их садагнаж явлаа. Муу эхийг минь хүртэл банзал янхан гэж хашгирч явсан байж ясаа хэмхрэхээрээ нэг их хүргүүлж гэнэ. Үхээрийн хар гай. Үхэж далдраад орчлонг цэвэрлээд өгөхгүй гэж байж цөхөхөд нь бушуухан аяга авч өнөөх бидонтойгоос аягалан гарт нь бариулж

-Ганц шөнө ч гэсэн нам унтаж үз, наадахиа уугаад гэхэд харц нь хорслоор гялалзан,

-Ямар новш нь ингэж үр хүүхдээр тоглож, эхнэр хүүхнүүдээр гараа арчиж явахад гэмгүй бид хоёр үр хүүхэдгүй бөртийж явдаг юм. Бүр үндэс нь хатмар гэнэ ээ. Даанч яав даа. Алив дахиад хийгээдэх.

-Ээ өнгөртөл нь охиноо л наашлуулалтгүй гээд дахин хийж нөхөртөө өгөөд өөрийнхөө жижиг аяганд ч хийж бушуухан балгажээ. Өргөмөл ганц охиноо тэр ёдрын хүний хараал ерөөлөөс дайжуулж, нөхрийнхөө ээж рүү явуулаад удаж буй хоёр юм санж. Аргал уугимагц тогоотой хоолоо тавьсанд хань нь

-Муу хар үхээрт өгснөөс нохойд өгсөн нь дээр гэж уурсахад нь

-Тэгдэггүй юмаа хөгшөөн гээд үглэхээс нь өрсөн бушуухан нэг аяганд хийж аваад боссонд нөхөр нь нулимсаа арчиж

-Нүд рүү сэрээ шидэж байна лээ шүү гэжээ.

Илүү гэрт ороход өнөө муухай нялхийсэн үнэр дангинаж, зүүн орноо ялаа шавуулан хэвтсэн хөөрхий хүн эргэж харлаа. Өнөө муухай харцтай нүд нь нулимсанд живжээ. Нөмөрч хэвтдэг дээл нь үүдэнд хунирах нь өвчтөн авч шидсэн хэрэг бололтой. Дээлийг авч түүн рүү очвол баруун гуян дээрх онгойсон хар шархан дээр нь өт буцлаад, багталцаж ядсан ганц нэг нь нааш өнхөрч унана. Түүний доорх нэг багавтар шарх руу бас нэг өт шурган, нүхэндээ орж буй тарвага аятай улам цааш яргах аж. Шинээр өтсөн тэр шархнаас нь тас хар цус годхийн урсахад нүд минь халтиран дээлээр нь хулдлаа.

Орны өмнөх ширээнд хоолоо тавьж, модон аяганд нь цай хийгээд гарахаас өөр арга байсангүй. Үнэр танар нь амьд хүн тэсэхийн эцэсгүй болжээ. Гэртээ орохоосоо өмнө тэр муухай үнэрийг дарах гэж салхин дээр баахан зогслоо. Салхи үзээд түрүүний балгасан нэрмэл толгой манаруулна.

Гурван эхнэр сольж, үр хүүхдээ зодож, ивээлт ханиа зулгааж явсан хүн ингэж үхдэг юм байж дээ. Амьтны хараал идсэн сонин хүн байж билээ. Муу ядуу эхийг минь хүртэл цай уугаад мордохын хооронд элэнц хуланцаар нь харааж зүхэж байсан. Тэнхлүүн явсан муу ээж минь сэтгэлээр гундан, дорхноо дордоод өнгөрсөн сөн. Өлзийгүй муухай хүн дээ. Бидний амьдралыг ингэж гутаах гэж хэмээн бодол хөвүүлсээр гэртээ орвол ууж балгах нь ховор хань нь согтчихсон

-Очиж очиж өтөж үхэхдээ яахав дээ хэмээн уйлж суулаа.

-Ай юүхэв хэмээж үлдсэн нэрмэлээс өөртөө хийж ус шиг залгиад ороо засаж бушуухан хэвтлээ. Тэгэхгүй бол өвчтөн шөнөжингөө хашгирч орилоод унтуулдаггүй юм санж. Нөхөр нь өөрийн ор луугаа явалгүй гутлаа тайлаад хажуугаар нь орж

-Хоёулаа л ингэж төгсөхгүй юм шүү Должид оо. Үр хүүхэдтэй өнөр баян айл явна шүү хө. Танай Цээнийн хүүг өргөж авъя даа, оюутан хүн хүүхдээр яахав, эцэг нь гайгүй айлын хүү гэнэ лээ, тэгэх үү хө гэхэд нь нулимс нь бөмбөрч халуун энгэрт нь толгойгоо шургуулан уйлжээ. Муу хань нь эцгээсээ хойш унагаагүй халуун нулимсаа сэм сэмхэн залгиж хэвтлээ.

Нэг их муухай юм үнэртэхэд сэрвэл нөхөр нь ухаангүй унтах аж. Яах аргагүй хиншүү хярвас ханх тавина.

-Хөгшөөн хөгшөөн гэж дугтчвал тэр сэрэхгүй гэсэндээ хөнжилдөө улам яргажээ.

-Шатсан эсгий үнэртээд байнаа гэвэл зовхи нь хуу татсан юм шиг сөхөгдөж, орноос хөлбөрөн буугаад гарч гүйлээ. Бушуухан босч гутал хувцсаа өмсөж гүйцтэл тэр орж ирэн

-Ёсоороо боллоо доо. Өөрөө гал өргөчихөж. Би яваад унаа унаш олоод ирье. Бууриа сэлгэхээс болохгүй нь. Чи намайг иртэл гэрээс гараад хэрэггүй шүү. Үхрээ тугалтай нь залчихна. Энэ гэр доторхио ачаалахад бэлд гээд дээлээ бүслээд гарч одлоо.

Цайгаа чанаад хамаг юмаа боож баглан байтал машин давхиад ирэв. Нутгийн уншлагатай лам Түвдэн тэргүүлэн хоёр залуу орж ирлээ. Цай цүү бариад, нөхөр нь өдөр цагийг толидуулсанд

-Өдрөө олж оджээ. Ямар ч гэм халгүй юм байна. Танайх өнөөдөртөө буурь сэлгэ. Би хойдохыг нь уншиж өгье гэхүйд Должид гаднаас аргал оруулахаар гараад гэрийн зүүн талд авчирч тавьсан найман тахилтай эмээл, хазаар, мөнгөн ташуур сэлтийг хараад хангинатал уйлжээ. Шөнө талийгаач өөрөө мөлхөж ирээд буцсан мөр үлдсэн байв. Илүү гэрээс нь бараг юм үлдээгүй шатсан эсгий уугих бөгөөд жижиг зуух, арай унаагүй яндан нь л ёрдойн хоцорчээ.

Зохиогч Шуурайн Солонго 

1
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417