Согтууруулах ундааг зохистой хэрэглэвэл урт насалдгийг тогтоожээ
Архи согтууруулах ундаа зохистой хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс огт амсдаггүй хүнийг бодвол зуурдаар нас барах магадлал бага байдгийг Ирландын Кюнс их сургуулийн (Queen's University) судлаачид олж тогтоожээ. Тэд 55-74 насны 100 мянган хүнийг архины хэрэглээнийх нь түвшингээр найм ангилж есөн жилийн турш ажиглаж судалсан байна.
Долоо хоногт гурван аяга шар айраг, эсвэл гурван хундага дарс уух нь таныг урт наслуулна.
Долоо хоногт 250 мл-ийн хундагаар гурван хундага дарс, эсвэл 500 мл-ийн савлагаатай аягаар гурван удаа шар айраг уудаг хүн цаг бусаар хорвоог орхих нь бусадтай харьцуулахад бага байгаа нь ажиглагджээ. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн хувьд энэ судалгааны дүн эсрэгээрээ гарсан байна. Өдөрт гурваас илүү аяга шар айраг уудаг хүн зуурдаар нас барах магадлал 20 хувиар илүү байжээ. Харин огт архи уудаггүй хүн цагаасаа өмнө нас барах магадлал долоон хувьтай гарсан гэнэ.