Таван цулын ашиг арвин
Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой.
1 Үхрийн элэг
Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг.
Бярууны элэг нь хүний биед сайн. Учир нь, В12 болон С витаминаар баялаг юм. Энэ хоёр хоршиж "глутатионы коньюгаци" гэх токсиныг элэгнээс хөөж гаргадаг.
2 Үхрийн годон
B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг.
3 Үхрийн хэл
Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог.
4 Үхрийн бөөр
Цусны улаан биетийг төлжүүлдэг.
Селен бодисоор баялаг ба төмрөөр баялаг.
5 Үхрийн зүрх
Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-р бага байдаг.
Үхрийн зүрх нь магни болон таурин бодисоор баялаг. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.