Хуванцар эдлэлийн хэрэглээ-Дэлхийн сүйрэл
National Geographic сэтгүүл зургадугаар сарын дугаартаа далай, эрэг, гол мөрнүүдийг сүйтгэсэн их хэмжээний хаягдмал хуванцарыг онцолсон гайхалтай зургуудыг нийтэлсэн байна. Зэрлэг ан амьтад, ялангуяа далайн амьтад нь хуванцар хог хаягдалд хамгийн их өртдөг бөгөөд амиа алдах эрсдэл өндөртэй байдаг.
1 Испани улсад ... гялгар уутаар ороогдсон өрөв тас.
Түүний зургийг авсны дараахан зураглаач гялгар уутнаас чөлөөлж амийг нь аварчээ.
Гялгар уут задарч болох ч хуванцар сав байгальд удаан оршдог.
2 Испанийн эрэг орчимд Газар дундын тэнгист хуучин загасны торонд орооцолдсон яст мэлхий
Далайн томоохон амьтдаас эхлээд яст мэлхийд хүртэл гэмтэл учруулж байна.
Яст мэлхий хүзүүгээ сунгаж амьсгалж чадах боловч энэ үйл явц удаан үргэлжилвэл түүний амь эрсдэлд орно. Азаар, гэрэл зурагчин түүнийг чөлөөлж амийг нь аварчээ.
Япон улсын Окинавад агуйд амьдардаг тус наймаалжны хэвлийн хэсэг хуванцар саванд бүтэн орсон байдалтай харагдана.
Хуванцар хог хаягдал нь далайн амьтдад ихээхэн сөрөг нөлөөтэй билээ.
Таны харж байгаачлан тус сэтгүүлийн нүүрний зурагт далайн гадарга дээрх хог хаягдал нь харагдаж байгаа шигээ бус далд байдлаар усан дотор үзэгдэж буй мэт их хэмжээтэй юм.
Бангладешийн Дакка хотод Буриганга /Buriganga/ голын орчимд эл эмэгтэй эдгээр гялгар уутыг хатаахаар тарааж байна.
Ойр ойрхон тэднийг эргүүлж харагдана. Эхдээ туслаж буй түүний хүүгийн ирээдүйд ч энэ бүхэн хамаатай.
Этиопын Харар дахь хогийн цэгт цөөвөр чононууд хог ухаж харагдана.
Энэ нь тэдэнд аль хэдийнээ хэвийн үзэгдэл болон хувирч. Учир нь, тэд хог асгах машиныг ирэх чимээнээр очиж өөрсдийн хоол хүнсээ "залгуулдаг" болжээ.
Мадридын төв хэсэгт орших Cibeles-ийн усан сан хуванцар саванд "хахжээ"
Хуванцар савны нөлөөлөл байгальд хэмжээлшгүй их хор хохирол учруулсаар...
Индонезийн Сумбава аралд далайн морь чих цэвэрлэгч хэрэгсэлд ороогджээ.
Миний хүсээгүй зураг
Гэрэл зурагчин Жастин ХофманЭх сурвалж: http://www.bbc.com