Зөв дадал
Бяцхан болжмор модны мөчир дээр сууна. Тэрээр хаашаа л бол хаашаа нисэж болох атал суусаар. Гэвч хүчтэй салхи исгэрэхэд тэр нисэн одлоо. Дараа нь энэ үзэгдлийг өөртөө тусгалаа.
Хүүхэд бүхэн хүсэл мөрөөдөлтэй. Эмч, цагдаа, багш, архитектурч, бизнесмэн, сэтгүүлч, компанийн захирал, мисс, гээд тэдний мөрөөдөл хязгааргүй мэт. Харин би бага ангийн бяцхан сурагч байхаасаа “Сэтгүүлч болно” хэмээн зорьсон. Ахлах ангийн арван зургаатай охин амралтын өдрүүдээр эртлэн босож, сургуулийн зүг алхана. Чив чимээгүй нам гүмхэн анги хичээлээ давтах эрх чөлөөг бүрэн олгодог байлаа. Зогсолтгүй мэрийж, зорьсны эцэст Монгол Улсын Их Сургуульд элсэн оров.
Аливаа зүйлийг 21 хоногийн туршид хүчээр ч хамаагүй хийхэд тэр нь дадал болдог.
Оролдлого сайт оройд нь
Монгол ардын зүйр үгЭнд би зөв дадал болоод зуршлыг дурдъя. АШУҮИС-д суралцдаг эгчийнхээ аливаад маш нухацтай, хөдөлмөрч ханддаг чанарыг ажиглаад өөртөө энэ зөв дадлыг суулгахыг оролдож эхлэв. Гэлээ ч яг юунаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй нэлээдгүй хугацааг ардаа үдлээ.
Нэг л өдөр энэ сайхан чанарыг нь энгийн зүйлээс эхлэх хэрэгтэйг ухаарч, хэлний мэдлэгээ ахиулахын тулд өдөр бүр 5 үг алгасалгүй цээжилж эхлэв. Эхэндээ ч энэ бүхэн амар байсангүй. Сарын хугацааг ардаа үдэхэд хангалттай 150 үгийг мэдлэгийнхээ санд нэмэрлэсэн байлаа. Нэг л мэдэхэд энэ бүхэн өлсөх үедээ юм идье, нойр хүрвэл унтаж амаръя гэдэг шиг миний зүгээс ямар ч албадлага шаардахгүйгээр зуршил болсон. Тодорхой хугацааны дараа би цаг зарцуулж, нухацтай суусан, бэлдсэн бүхэндээ чамгүй амжилт үзүүлж буйгаа анзаарсан. Үүнд, өөрөө өөртөө болоод өнөөх үлгэр дуурайлал болсон эгчдээ талархан улам их хичээхийг зорьдог болов.
Тиймээс, зөв дадал зуршлыг хувь хүн өөртөө бий болгоход цаг хугацаа, хичээл зүтгэл, шантаршгүй байдлыг ихээхэн шаарддаг юм билээ. Аливаа дадлыг зөв болоод буруугаар суурилуулсан хэн ч болов ганц секундэд хүний амийг аварч ч болно, алж ч болно.
Зөв дадал зуршил, хандлага гээч зүйлс зорилго хэмээх оргилд хүрэх гүүр юм. Магад бусдаас дэмжлэг аван өөрийн гараар хичээнгүйлэн барьсан таны гүүрээр ирээдүй хойч, дүү нар алхана.
Б.Баярцэцэг
Юу тарина, түүнийгээ хураана᠋᠋