Чингисээс хойш дэлхийн чихийг дэлдийлгэсэн Ц.Элбэгдорж
Ерөнхийлөгч Элбэгдоржийг төвийн сахигч улс болно гэхэд зарим нэг нөхдүүд "Аль нэг хөршөө дагахгүй бол нөгөөхийнх нь идэш болно" хэмээн сүрдүүлж байв. Гэвч тийм зүйл болсонгүй. Төвийг сахисан, аль нэг хөршийнхөө талд ороогүй гэдгээрээ Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байна.
Гадаад бодлогын хөрс суурийг Ц.Элбэгдорж гайхалтай сайн дархлаад Х.Баттулгад хүлээлгэж өгсөн билээ. Тэр харин гэрээсээ гардаггүй зожиг хүүхэд шиг жижиг сажиг "бөхийн" цол хураасан шиг суугаа билээ. Элбэгдоржийн гаргасан зам, гадаад бодлогын хүрээнд хүрсэн амжилт хүн төрөлхтөнд хүлээлт үүсгэсэн АНУ, БНАСАУ-ын удирдагч нарын уулзалт Улаанбаатар хотод хийхээр болгов. Сэтгүүлч сурвалжлагч нарын тоо 3000 давж, хамгаалалтанд 10.000 хүн ирнэ.
Чингисээс хойш дэлхийн чихийг дэлдийлгээгүй, мэдэх ч үгүй монголчуудыг Аса, Түвшинбаяр, Элбэгдорж гурав таниулж сурталчиж байна. АСЕМ-аар зардал гарсан гэж ярьдаг. Тэр зардал чинь тусгаар тогтнолын баталгаа, нэр хүндээр нөхөгдөж байна. АСЕМ-аар яригдсан зээл тусламжуудыг өнөөгийн Засгийн газар хүртэж суугаа билээ.
Ким Жон Ун, Доналд Трамп нарын уулзалтаар хэрэлдэлгүй шиг эвтэйхэн байхыг монголчуудаасаа хүсье. Айлд зочин ирчихээд байхад хүүхдүүд нь ноцолдоод байдаггүй биз дээ. Энэ хоёр удирдагч наймаа ярих гэж ирээгүй, хүн төрөлхтөний асуудлыг ярих учраас чимээгүй чагна жаалууд аа.
С.Оюун-Эрдэнэ
Герман Улс