Ажлын байранд цацрагийн хэмжилт хийлээ
Нийслэлийн шүд эрүү нүүрний төвд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/106 тоот “Баталгаажуулалт хийх тухай” удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт хийж, рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд цацрагийн аюулгүйн үнэлгээ хийж, баталгаажууллаа.
Баталгаажилтаар байгууллагын удирдлага, цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, эмч, рентген техникчдэд зөөврийн рентген аппаратыг аюулгүй ажиллагааны зааврын дагуу ажиллуулж, шинжлүүлэгч болон цацрагтай ажиллагчдыг цацрагаас хамгаалах хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.