Хотын дарга ӨМӨЗО-ны Аялал жуулчлал хөгжлийн хорооны даргатай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй айлчлалынхаа хүрээнд тус орны Аялал жуулчлал хөгжлийн хорооны дарга Жэн И Пинтой уулзлаа.
Уулзалтын хүрээнд хоёр орон аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо . ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жэн И Пин хэлэхдээ "Та бүхнийг хүрэлцэн ирсэнд баяртай байна. Энэ айлчлалын хүрээнд бидний аялал жуулчлалын салбарт хийгдэх олон ажлын түлхэц болно гэдэгт итгэлтэй байна" хэллээ.