Төрийн үйлчилгээг гэрт нь хүргэж байгаад иргэд баяртай байна

Төрийн үйлчилгээг гэрт нь хүргэж байгаад иргэд баяртай байна

Хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал зэрэг шаардлагатай төрийн үйлчилгээг авахад хүндрэл гардаг. Заавал хэн нэгний туслалцаа авч өөрийн биеэр очих, эсвэл үр хүүхэд, ах дүү, хамаатан садандаа итгэмжлэл олгох, зарим талаар итгэмжлэгчээр дамжуулсан төрийн үйлчилгээ, халамжийн мөнгө эзэндээ хүрэхгүй байх,  дараалал, бухимдал үүсэх асуудал, бэрхшээл багагүй тулгардаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд л гэхэд гудамж, зам талбайгаар явах, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх зориулалтын орчин нөхцөл байхгүй зэрэг асуудал хамгийн наад захын жишээ юм.

Тэгвэл энэ асуудлыг Налайх дүүрэг төрийн бодлого зохицуулалтаар шийдэж чадсан байна. Нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай эдгээр хүмүүст төрийн хайр хишгийг гэрт нь хүргэж үзүүлэх зорилтыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэвшүүлж, бодит ажил хэрэг болгож чаджээ.

Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал, банк болон боловсролын үйлчилгээг гэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно ” гэсэн чухал зорилтыг дэвшүүлсэн нь биеллээ олж, олон иргэдийн талархлыг хүлээгээд байна.  

Нэг сарын өмнө “Гэрт хүргэх үйлчилгээг” дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчтайгаа хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрээр очиж эхо, зүрхний цахилгаан бичлэг, бариа засал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол энэ удаад халамж, тэтгэврийн мөнгийг нь гэрээр нь олголоо.

Миний бие тал харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа алдан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг болсон. Харж хандах хүнгүйн улмаас группийн тэтгэвэр, эм тарианы хөнгөлөлт зэргээ он гарсаар нэг ч удаа авч чадаагүй. Харин энэ үйлчилгээний буянаар эм тариагаа авах боломжтой боллоо.

Гэрт хүргэх төрийн үйлчилгээний үр дүнг хүртэгч, дүүргийн 3 дугаар хорооны иргэн Ц.С

Тэрээр "Төр шударга байдаг юм байна, төр иргэдээ харж ханддаг юм байна гэдгийг мэдэрч сууна. Тиймээс төрийн хайр энэрэл хамгийн их шаардлагатай хэсэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд энэ үйлчилгээ маш том дэмжлэг юм” гэв.

Энэ удаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Төрийн банкны Налайх дүүрэг дэх салбартай хамтран тэтгэвэр, тэтгэмжээ ирж авах боломжгүй, хуримтлал үүссэн 10 иргэний группын тэтгэвэр, эм тарианы хөнгөлөлт, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж зэрэг төрийн дэмжлэгийг гэрт хүргэсэн бол цаашид Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран суурь боловсролын үйлчилгээг гэрээр үзүүлэх, Хаан банктай хамтран нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийг хүргэх зорилт дэвшүүлжээ.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417