Японы гадаад худалдааны тэнцэл нь оны эхний 2 сард 941.5 тэрбум иений алдагдалтай гарчээ
Япон улсын Эдийн засаг, нийгмийн судалгааны институтийн тооцоогоор улирлын нөлөөллийг арилгасан, эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, зэрэгцүүлэх үнээр 2017 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 0.4 хувь, өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн байна.
Улирлын нөлөөллийг арилгасан, хэрэглээний үнийн индекс 2018 оны 2 дугаар сард 101.3 (2015=100) болж, өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний 2 сард 941.5 тэрбум иений алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 658.4 (28.3%) тэрбум иенээр нэмэгдсэн байна.
Аж үйлдвэрийн салбарын улирлын нөлөөллийг арилгасан, үйлдвэрлэлийн индекс 2018 оны 2 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 103.4 (2010=100) болж, өмнөх сараас 4.1 хувиар өссөн байна.
Улирлын нөлөөллийг арилгасан, ажилгүйдлийн түвшин 2018 оны 2 дугаар сард 2.5 хувь болж, өмнөх сараас 0.1 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурсан байна. Улирлын нөлөөллийг арилгасан ажилгүйдлийн түвшин 2017 оны 11 дүгээр сард 2.7 хувь болж, өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр буурсан байна.