4 сарын 30: Өнөөдөр болох үйл явдал
09:30 цаг - Гамшгаас хамгаалах сургалтын төвд Улаанбаатар хотын гамшгийн эрсдэл, даван туулах чадавхи, бэлэн байдал, өнөөгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлд ОБЕГ, МХЕГ болон бусад холбогдох байгууллагуудад зориулсан сургалт болно.
11:00 цаг - Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус газрын удирдлагууд “Монголын ТОП 100” аж ахуйн нэгжид багтсан төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзана.
11:30 цаг - “Үндэсний мэдээллийн төв”-д "Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв"-өөс Ерөнхий сайд асан С.Баярыг 2008 оны долдугаар сарын 01-ны үймээний асуудлаар хэрэг үүсгэн шалгуулах талаар мэдээлэл хийнэ.
12:00 цаг - Төрийн ордны Иргэний танхимд “Эерэг хөгжил 2030” төслийн баг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын Монгол Улсад хийх албан айлчлал
09:25 цаг - Хүндэт зочин Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирнэ.
09:25 цаг - УИХ-ын дарга М.Энхболд хүндэт зочныг Төрийн ордны шатны дэргэд угтан авч мэндчилнэ.
09:30 цаг - Хүндэт зочин хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурна (Баганат танхимд).
09:35 цаг - Хоёр орны парламентын спикерүүд албан ёсны хэлэлцээ хийнэ.
10:20 цаг - Парламентын тэргүүн нар хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол (Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд).
11:00 цаг - Хүндэт зочин Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.
11:40 цаг - Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа хүндэт зочинд бараалхана.
12:15 цаг - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хүндэт зочинд бараалхана.