Билэг оюуны тунгалагшил л… /Эсээ/

Билэг оюуны тунгалагшил л… /Эсээ/

Монгол гэрт унтах шиг ер бусын яруу сайхан таашаал үгүйг, тайтгарал үлэмжлэхийн, амаржин баясахуйн бүхий л эд эсээрээ шагшин мэтгэнэм

Зуны эхэн сарын цагаан манан Идэрийн уулсын модонд ороолдон зүүгдэж, мөчир бүрийн дор гоо цэгээн адуу янцгаан орших лугаа адил уянгат сэтгэлийг төрүүлж, тэнгэрийн хаяагаар, борооны үүлний өлмийгээр холхи алс зурвас зурвасхан гэрэлтэнэ. Голын бургасанд хэсэгхэн цагаан манан хөвсөгнөж, усан хүлгэлзээн агаар долгисыг эрхшээн эзэмдэж, хацар нүүрийг энхрийлэн сэвшихүй Идэр мөрний урсгал лимбэ цуурын эгшиг бүүвэйгээр туналзан урсана. Аян алсын алжаал буулгаж амрахуйн өмнөх үдшийн төгөлдөр зохионгуйг эгнүүлэн барьсан гэрсийн яндангаар шингэлэгтэн замхрах утааны үнэр бас чимнэ.

Үл мэдэгхэн хэдэн бороо дусагнана. Дусагнаснаа шидлэнэ. Шидэлсэнээ мөндөршин шаагина. Шаагин шуугин орох бороон дундуур өрхний оосор даялан пад падхийлгэх чимээ гарч, тэрүүхэн хөндийн цалгайгаас зун идрийн шинэ бороонд цочирдсон адууны тав алдагдмал авч, эгшиг чимээн сонсголонт үүрсээн дуурсана. Гэрт орвол, галын дөл зууханаа бадарч, яндан дагаж урссан борооны ус шар шархийн ууршаад, дээвэрт балбах бороон чимээ үг яриа бүдэгтүүлнэ. Нүүдэлчдийн энэ гайхамшигт амьдрал, түүнээс өгөгдөн хүртэгдэх тансаг гоо сайханы асарт, ертөнцийг алган дээрээ, мэлмийн хүрдэндээ оршоон ийнхүү ил үнэн амьдрахуй гэгч юутай дээд хувь ерөөл билээ дээ, хөөрхий гэж.

Орондоо орж хэвтлээ. Гэрийн дээр бороон ширхэг дуслууд тоглон наадна. Чимээ нь нэн шохоорхолт.

Нэгэн үе жигтэйхэн зүггүй ширүүнээр, тэгснээ аясхан, ямар нэгийг хүлээн хүлээн, чинагш сануулан сануулах мэт хэмнэллэг, тэгж байсанаа санаа алдаад чагнаархах мэт чимээ алдран нам гүмтэнэ. Нойрон дунд, зүүдэн завсарт бороон чимээ нөр үүрсч, эрт багын, гуниггүй алдрай цаг-нүүдлийн шувууд дэвж, эгэн мөшгөж бодох сэтгэлийн харгуйд алтан улаалзгана мэт амтат гэгээн үйл санамжууд жирэлзэнэ. Хүн болсоор хамгийн сайхан шөнө бороотой шөнө л байсан мэт.

Арслантай авдрын өмнөтэйд аавын дээл нөмрөн шигдэж, чийг өвч үнэртэн, эргэнэгийн үзүүр дэх шүүсэн аарцын уутнаас шожигнох чимээ дааруулах мэт сэтгэгдлийг төрүүлсэн дулаан зуны сэрүүхэн шөнөө ямархан ихээр үгүйлж л яваа вэ дээ гэж эрхгүй бодогдоно.

Манант өглөө үнээ ивэлгэн, тугал татаж, дээлэн ханцуй, хормойгоо нэвт норгох хөвүүн балчирын чинад цэлмэг нас арц анхилах шиг нэхэн санагдаж, сэрүүн өглөө эрт адуугаа туун ирж, ногтны нь хамран чивчрээг суллахад бүлээн уруулаараа алга нудачсан унаганы зулайг илбэсэн ахуй аяс амгалан монгол амьдралаа хайрлан эгээрч нойрсов. Хангал үрээ үүр шөнөөр азаргасан хүхэрдэхээс нойр сэргэж, халуун галыг хангайн хуурай хар модоор өрдөхөд сэрж гадаалав. Хангайн сайхан уулсаар шөнөдөөн цас ороод хоножээ. Хар азаргатай адуу уруудаж ирэн, гэрийн ардханд тогтосхийжээ. Хар азаргатай адуунд бүл нэмээд ирж.

Хангайн арыг ханалаж давах хүлэг болох, хар хүрэн, халтар хээр, хонгор ухаа унагад төржээ. Хар хүрэн адуу нь хан ар, хэц өврөөрөө дүүрвэл, хишиг буяны үүд нээгдэнэ, хээр буурал уулс баясана гэдэг дээ. Дэлхийг онон цүүргэнэж, эхийнхээ дэргэд майцарганах тэр нялххан амьтны хөөрхөн гэдэг нь зүрхэн чинадаас хайр ундрам. Ертөнц анхлан тамгалсан бяцхан туурайндаа, зуны эхэн сарын цасан зайртуулж, энхэр жаахан дэл нь салхин сэвшээнд дэвэгнээд, нялх хилэн үс нь умарч хүлэг хөрвөжиж эхлэх нь энэ дээ.

Баруунтай Сэвжидбалбар хайрхан мөнгөн цагаанаар бөмбийн ембүүшинэ

Зүүнтэй Бөхөн шарын нуруу цагаан мөнгөнөөр бөмбийн ембүүшинэ. Хоёрын хутагтын нутгийн хоёр хайрхан ийн нэгнээдээ мишээж, нар өргөн духайхын наана цаана тохойгоор Идэр мөрөн харгилан даргилан урсана. Уулсаар орсон цас төдхөнөө хайлж, жалга судаг бүрээр садран талбиж Идэрт нийлээд их мөрний ус завь хөмрөм урсгал ширүүн, ааг омголон нь түрхрэн түрхрэнэ. Идэрийн хөвөө, Бөхөн шарын нурууны унаган хөвүүдийн багш шавийн холбоо уул усны судал гагнаас мэт. Шүтэн барилдахуй нь өгөөмөр, хол чинадын утга учиртай. Эх хэл, үндэсний соёл ухамсарт зангидагддаг. Идэр мөрний хөвөөнд жилийн жилд Монголын нэгэн сайхан баяр болдог нь эх хэлний эрдмийн баяр. Эх орны тоонот бүрээс мэргэн багш нар, эрдэмт сурагч оюунтнууд эрмэлзэн ирж билгүүнээ шалгадаг. Энд билгүүн шидээ үзсэн хэн боловч, эргэж ирдэг, эх орны хэл соёлыг тулгалж буй билээ. Алив хүний төрөлх тоонот хөвүүдээн цог хийморьтой, билэг билгүүн ноцож явахыг сүншиглэх билээ. Энгэр дэнждээ хүн болсон ухаант хэн ч билэг билгүүнийхээ баялагыг мөн тоонотдоо зориулнам. Билэг билгүүний өглөг л дээд сайхан буян юм аа.

Идэр гол урсана. Эргээр нь хээр алсын галуу явгалан таахагнана. Зун шинийн галууд эртний “хэлээр” гоог гоог дуугарч, жигүүр хумин бөмбийнө. Их нислэгийн дараах амсхийлт, элгэн голдоо ирсэний тайтгарал, эх орондоо ирсэний жаргал, энэ мөрний хөвөөнд шувуу болсоны учирлал, эн үгүй цагаан мананд бүүвэйлүүлэхийн таатай бүхэнд живэн зүүрмэглэнэ. Ойрмогхон манан сүвлэсэн хоёр загал тогоруу наашаа нэг, цаашаа нэг мэхэс мэхэс, тонгос тонгос алхлан бүжилхийлнэ. Үлэмжийн гоо тэр шувууны өвчүүн зогдор зоргодос лугаа адил, хөл нь савхан дэглэлт, хүзүү нь уран сүмбэн, сүүл нь шөмбөн. Монгол нутгийн амгалан аяс, ахуй үзэсгэлэнгийн ярууг урлан туурвих бийр-шувуусан билээ дээ, тогоруу гэдэг энэхэн жигүүртэн. Гоо сайхан зүйл гэдэг бол харагдаж байгаа тэр гоо сайханд бус харин хараад гоо сайхан юмаа гэж бодох тэр сэтгэлийн долгилолд л оршиж буй гэх оноолт үгийг санагдуулна.

Дунд ногооны дээд өвөлжөөнд, төрсөн бууцандаа хүрээд ирсэн төрийн зүтгэлтэн Б.Шаравсамбуу ах хүрч ирлээ. Үзэх царайнаас бах ханажээ. Халхын их гүүш Г.Акимтай бууцандаа очиж хөрвөөнө гэдэг сайхан. Ерөөлт, учирт үйл хэрэг. Хүнийг газар дэлхий дээр төрөхөд амьдрах зам харгуйн бүхий л луужин зэрэгцэн замладаг гэдэг бөлгөө. “Амьдралаа би чамд хайртай” гэж Данзангийн Нямаа найрагч хэлсэн. Ийм бэлгэ ерөөлтэйхэн хорвоо учир тийн хэлсэн буй за. Төрсөн бууцандаа сэтгэл бодол тунгаан зорчиж, аав ээж, ах дүү нараа бодон, хүний хорвоод амьдарсан, амьдрах замаа бодон уярах сайхан. Сэтгэл цэлмэнэ. Мөрөөдөл бодол тунгалагшина.

Бөмбийн бөмбийн цайвалзах Бөхөн шарын нуруундаа гарлаа. Нойтон цас танан хивс адил мэлмийж, агаар долгион гайхам сайхнаар ноёлонхон ахуйн энэ цагт ертөнцийг энэхэн тэргүүн уулнаас үзэхүйн баясалтайг хэлэлтгүй. Хангайн эх их сайхан уулс ханаран налайж, хайр энэрэл, баяр бахдал, хийморь лундааг зэрэгцүүлэн бишгүүрдэж, сэтгэл амирлана. Баруун урдаад уулс уулсаар өргөгдсөн Богд Очирваань манан будан дундаас үзэгдэн үзэгдэн манхайна. Уран Мандаа уул баруун хойтод манхайна. Өмнөдөд Тэгшийн сайхан гол мяралзан урсч, угалзлан гогцоорно.

Халхын тамгатай арвангурван хутагтын нэг Хамба Номун хан Жамбалдорж гэгээн энэ нуруунаас ертөнц авхайн бошгийг уншиж, эх нутаг , ард иргэдийнхээ хувь заяа, билэг билгүүнийг хурайлан даадаг цэдигийг сэтгэлдээ бодон, их хайрханыг харж зогсохын сайханыг эдлэмүй.

Бөхөн шарын нуруунд арцын үнэр ханхийнэ. Цав цагаан цас хайлмагтан хайлмагтана. Цагаан дэлгэр зуны эхэн сарын шинэдийн наран ээнэ. Цав цагаан үүлсийн тасархайнууд Очирваанийг тойрон бүжнэ. Ертөнц үүсэхийн эхэнд энэ л хайрхан байсан гэнэм. Тэгвэл ертөнц өндөрлөхийн төгсгөлд энэ л уул байх нь лавтай. Ертөнцийн эхэнд үг л байсан гэдэг. Тэгвэл ертөнцийн эхэнд Очирваань гэж үг байжээ. Тиймийн учир Монгол түмэн ертөнцийн эхэнд эх нутгаа залсан хувь өндөр ард түмэн. Ертөнц үүсэхийн эхэнд чингэхээр монгол хэл минь л байсан байх нь магад аа. Ийн бодохуй дор, оюун билэг цэнгэгшин цэлмэж, цог золбоо биеийг хурайлана. Билэг оюуны тунгалагшил л биднийг аварна. Билэг оюуны тунгалагшил.

Б.ЗОЛБАЯР  2016.05.18.

Улаанбаатар-Идэр-Улаанбаатар

Төрөлх яруу Монгол хэлнийхээ, Төгс сайхныг хамтдаа нээцгээе!

Төрөлх яруу Монгол хэлнийхээ, Төгс сайхныг хамтдаа нээцгээе!

ХҮНДЭТ БАГШ Л.ЛХАГВАЖАВЫН НЭРЭМЖИТ

ЭХ ХЭЛНИЙ ИХ СОРИЛГО ИДЭР-2018 УДИРДАМЖ

Нэг. Зорилго

Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нарын болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж урмыг тэтгэн үнэлэх, ахлах, дунд ангийн сурагчдын эх хэлний мэдлэг, авьяас чадварыг нээж хөгжүүлэн урамшуулахад оршино.

 

Хоёр. Хугацаа, хамрах хүрээ

Уламжлалт энэхүү олимпиадыг V-XII ангийн сурагчид, анхан шатны болон монгол хэл, уран зохиолын багш нарын дунд 2018 оны 5 дугаар сарын 11-13-нд Завхан аймгийн Идэр суманд “Багш дор мөргөмү” уриан дор оюуны баяр болгон зохион байгуулна.

2017 оны Эх хэлний их сорилгод Орхон, Дундговь, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай аймгууд болон Улаанбаатар хотоос нийт 44 сургуулийн 110 багш, давхардсан тоогоор 936 сурагч оролцсон байна.

 

Гурав. Олимпиадын ангилал

Олимпиадыг доорх төрлөөр зохион байгуулна.

1. Ерөнхий боловсролын сургуулийн V-XII ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын хичээлийн стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд

2. Монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан

3.I-V ангийн багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан

4.X-XII ангийн сурагчдын дунд Чингис хааны одонт, МУСГЗ зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит “Гүн сэтгэе”эсээ бичлэгийн уралдаан

5. Монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан /олимпиадад оролцсон бүх багш нар хамрагдана/

6. Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоогийн нэрэмжит “Яруу сэтгэе”шүлгийн уралдаан

Зохион байгуулагчид:

Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн”сан

Завхан аймгийн Идэр сумын Бүрэн дунд сургууль

Эх хэлний сорилгын сэдвийг Улаанбаатар хотод урьдчилан боловсруулж, битүүмжилнэ. Олимпиадын дүнг хэл бичгийн ухааны эрдэмтэн судлаач, багш нараас бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулна.

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, эрдэмтэн зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Чингис хааны одонт, МУСГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёо, МУСГЗ эрдэмтэн гүүш Го.Аким, МУИС-ийн гавьяат багш, доктор, профессор Д.Галбаатар, МУИС-ийн багш, доктор, профессор, МУСГЗ До.Цэнджав, Ерөнхийлөгчийн зөвлөх, “Болор цом”-ын эзэн МУСГЗ яруу найрагч Ц.Хулан, Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, МУСГЗ яруу найрагч Х.Чилаажав, МУСГЗ яруу найрагч Дан.Нямаа, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр, ДБЭТ-ын ерөнхий захирал, МУГЖ дуучин Ц.Төвшинтөгс, МУҮНС-ийн ерөнхий захирал, Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, УГЗ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, МЗЭ-ийн УЗ-ийн дарга, МУСГЗ, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-очир, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Мягмаржав, Анд интертайнмент студийн захирал, найруулагч Б.Энх-Амгалан, СУИС-ийн багш, МУСТА дуучин Д.Баасанжав, ДБЭТ-ийн гоцлол дуучин Э.Бумхүү, Б.Баатархүү, МУҮУИТ-ын гоцлол дуучин МУСТА Ц.Түмэнжаргал, МУСТА Л.Нарантуяа, гэрэл зурагчин Н.Сүхбат болон Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, СХУ-ны доктор, профессор Д.Баттогтох, ШУТИС-ийн багш, ХШУ-ны доктор Ө.Оюунхүү, сэтгүүлчдээс бүрдсэн баг Эх хэл бичиг, уран зохиолын гайхамшгийг сурталчилах арга хэмжээг хамтран зохион байгуулна.

Дөрөв. Шалгаруулалт, шагнал урамшуулал

1Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш нарын онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдааны шагналын сан

- I байр - 1 5.0 сая төгрөг, “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдгийн хамт (хорин цэн мөнгө, нэг цэн алтаар монгол дарханы урласан),

II байр - 1 3.0 сая төгрөг,

- III байр - 1 2.0 сая төгрөг,

- IV байр – 1 1.0 сая төгрөг,

- V байр – 1 500.0 мянган төгрөг, тус бүр өргөмжлөл

2. Анхан шатны багш нарын уралдааны шагналын сан

- I байр - 1 2.5 сая төгрөг,

- " II байр - 1 1.5 сая төгрөг,

- III байр - 1 1.0 сая төгрөг,

- IV байр – 1 500.0 мянган төгрөг,

- V байр – 1 500.0 мянган төгрөг, тус бүр өргөмжлөл

3.Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтний уралдааны шагналын сан

-  I байр - 1 500.0 мянган төгрөг,

- II байр - 1 350.0 мянган төгрөг,

- III байр - 1 250.0 мянган төгрөг

- IV байр – 1 150.0 мянган төгрөг,

- V байр – 1 100.0 мянган төгрөг, тус бүр өргөмжлөл

4.ЕБС-ийн V-XII ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын хичээлийн стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд зохиох уралдааны шагналын сан

V-IX анги:

I байр - 1 Алтан медаль, 200.0 мянган төгрөг

- II байр - 1 Мөнгөн медаль, 150.0 мянган төгрөг

- III байр - 1 Хүрэл медаль, 100.0 мянган төгрөг

- Тусгай байр - 2 50.0 мянган төгрөг тус бүр өргөмжлөл

X-XII анги:

I байр – 1 Алтан медаль, 250.0 мянган төгрөг

- II байр - 1, Мөнгөн медаль, 200.0 мянган төгрөг

- III байр – 1 Хүрэл медаль, 150.0 мянган төгрөг

- Тусгай байр – 2 100.0 мянган төгрөг тус бүр өргөмжлөл

5.Чингис хааны одонт, МУСГЗ зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит “Гүн сэтгэе” эсээ бичлэгийн уралдааны шагналын сан

- I байр - 1 Алтан медаль, 500.0 мянган төгрөг,

- II байр - 1 Мөнгөн медаль, 300.0 мянган төгрөг,

- III байр - 1 Хүрэл медаль, 200.0 мянган төгрөг,

- IV байр – 1 150.0 мянган төгрөг,

- V байр – 1 100.0 мянган төгрөг, тус бүр өргөмжлөл

6. Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоогийн нэрэмжит “Яруу сэтгэе”шүлгийн уралдааны шагналын сан

- I байр - 1 Алтан медаль, 500.0 мянган төгрөг,

- II байр - 1 Мөнгөн медаль, 300.0 мянган төгрөг,

- III байр - 1 Хүрэл медаль, 200.0 мянган төгрөг,

- IV байр – 1 150.0 мянган төгрөг,

- V байр – 1 100.0 мянган төгрөг, тус бүр өргөмжлөл

7. Багийн дүн

- I байр - 1 Цом, 2.0 сая төгрөг,

- II байр - 1 1.0 сая төгрөг,

- III байр - 1 500.0 мянган төгрөг, тус бүр өргөмжлөл

Тав. Бусад

Сургуулиуд V-XII ангийн тус бүр 1 сурагч, бага ангийн багш 1, Монгол хэлний багш 1, шүлгийн уралдааны оролцогч 1, эсээ бичлэгийн уралдааны оролцогч 1, монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдааны оролцогч 2 (мэргэжлийн багш 1, бага ангийн багш 1), нийт 13 төрлөөр (багийн гишүүд давхцаж болно) баг бүрдүүлэн оролцоно.

Багийн оноог дүгнэх:Багийн оноог дүгнэхдээ багийн гишүүдийн оноо тус бүрийг нэмж гишүүдийн тоонд хувааж дундаж оноогоор дүгнэнэ. /Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичигтэн шалгаруулах уралдаанд дунд, бага ангийн багш нэг, нэг тус бүр заавал бүртгүүлж оролцох бөгөөд багийн оноонд хоёул нөлөөлнө./

Бүтэн багаар оролцсон нөхцөлд тухайн сумаас Идэр суманд ирэх, буцах унааны шатахууны зардлыг “Үлэмж эгшиглэн” сангаас уламжлал ёсоор зохих журмын дагуу дэмжлэг болгон олгоно.

Жич: Багш сурагчдыг тээвэрлэх унаа тэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, жолооч нь тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байхыг анхааруулж байна. Уг зөвшөөрлийг үндэслэн ирж, очих шатахууны зардлыг олгох болно.

Зургаа. Зохион байгуулалт

  • Урьдчилан бэлтгүүлж, битүүмжилсэн шалгалтын сэдвийг оролцогчдын төлөөллийг оролцуулан шүүгчдийн төлөөлөл задална.
  • “Яруу сэтгэе” шүлгийн уралдаанд оролцогчид өгөгдсөн сэдвийн хүрээнд 30 минутад шүлэг зохиож бичих бөгөөд мэргэжлийн шүүгчдийн баг дүгнэж шалгаруулна.
  • Бие даан оролцох багш, сурагчдад дээрх бүх ангилал нээлттэй.
  • Багийн мэдүүлгийг хавсралт 1-ийн дагуу, бие даан оролцогчийн мэдүүлгийг хавсралт 2-ын дагуу 2018 оны 5 дугаар сарын 08-ны дотор Эх хэлний боловсролыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн доорх хаягаар хүлээн авна.
  • Цахим хуудсан дахь (www.ulemj.org) багийн мэдүүлэг болон бие даан оролцогчийн мэдүүлэг хэсэгт мэдээллээ урьдчилан илгээж бүртгүүлнэ.
  • Олимпиадад оролцогч хүүхдүүд сурагчийн хувийн хэрэг, багш нар нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгэж ирэх шаардлагатай.
  • Завхан аймгийн Идэр суманд 2018.05.10-ны өдөр оролцогч бүр 1% цээж зурагтай өөрийн биеэр ирж бүртгэлийн хэсгээс мандатаа авна.
  • Шүүгчдийн үйл ажиллагаанд “Үлэмж эгшиглэн” сангаас томилогдсон ажилтан хяналт тавих бөгөөд оролцогчдоос ирүүлсэн гомдол, саналыг шүүгчдэд танилцуулж тэдний олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
  •  

Долоо. Сургалт, зөвлөгөөн, уулзалт

  1. Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн болон анхан шатны багш нарт эх хэлний эрдэмтэд сургалт явуулж арга зүйн зөвлөгөө өгнө.
  2. Олимпиадад оролцогч багш, сурагчид болон Идэр сумын ард иргэдтэй эрдэмтэд, зохиолч, яруу найрагчдын уулзалт, ярилцлага болно.
  3. Уран бүтээлч, уншигчдын нээлттэй уулзалт болно.

Холбоо барих: Утас: 94069496, 91169496    Идэр сумын БДС утас: 98813171

Вэб: www.ulemj.org, И-мэйл: support@ulemj.orgresfngo@yahoo.com

 

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417