Гүзээлзгэнэ жимс нь арьсыг толигор болгож залуужуулдаг
С аминдэмийн агууламж өндөр учраас дархлаа сайжруулна. 1 аяга гүзээлзгэнэд ойролцоогоор 84 мг С аминдэм агуулагддаг. С аминдэм нь коллагений нийлэгжилд оролцдог учраас арьсыг толигор, зөөлөн болгож, залуужуулна.
Антиоксидант ихээр агуулдаг учраас нүдийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаална.
Антиоксидант нь хавдар тусах эрсдлийг бууруулна . Гүзээлзгэний найрлага дахь "ellagic acid" нь хавдрын эсийн ургалтыг зогсооно. Түүнчлэн зүрх судсыг хамгаалж, чөлөөт радикалын гэмтлээс сэргийлдэг аж.
Мөн үрэвслийг намдаан, СРБ-ийн хэмжээг бууруулдаг нь судалгаагаар батлагджээ. Найрлага дахь Кали нь даралт бууруулахад тусална. Үүнээс гадна өтгөн хялбар гадагшлахад ач тустай юм байна.
Олон төрлийн В аминдэм, манган зэрэг хүний биед шаардлагатай эрдэс, аминдэмүүдийг өөртөө агуулдаг . Аливаа хооллолтын зөвлөгөөнд жимс идэх нь тустай гэдэг. Иймд байгалийн цэвэр нөхцөлд ургасан жимсийг идэх хэрэгтэй. Манай оронд ургаж байгаа олон төрлийн жимсээ түүж, эсвэл худалдан авч хөлдөөгөөд жилийн турш идэж, эрүүл мэндээ хамгаалаарай.