М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулна

М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Туул голыг тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Энэ талаар Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс тодрууллаа.

-Засгийн газар Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг дэмжлээ. Туул голыг хамгаалах чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ?

- Өргөдлийн байнгын хороонд Туул гол орчимд зөвшөөрөлгүй барилга барьж, бургас тайрч байгаатай холбоотойгоор иргэдээс 3,000 гаруй өргөдөл ирсэн .

Үүний дотор хайрга, дайрга олборлож, ундарга усыг бохирдуулж байгааг төрийн зүгээс цэгцлэхийг хүссэн өргөдөл олон ирсэн. Иргэдийн төлөөллөөс гадна төрийн бус байгууллагууд ч бидэнд хандсан. Үүний дагуу Туул голын эрэг дагуу хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг зогсоох Өргөдлийн байнгын хорооны шийдвэр жил гаруй хугацаанд амжилттай хэрэгжсэнээр хууль бус үйл ажиллагаа зогссон гэж хэлж болно.

Мөн Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваад барилга барьж буй 28 аж ахуйн нэгж байгаа. Энэ байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг манай байнгын хороо Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран гаргууллаа. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал гарч, аж ахуйн нэгжүүдэд албан тоотуудыг хүргүүлсэн байгаа.

Үүнтэй холбоотойгоор Өргөдлийн байнгын хорооноос А.Сүхбат гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн юм.Туул голыг хамгаалах тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж, Туул голыг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж үзлээ. Тэгэхээр УИХ, Засгийн газрын төвшинд нэгдсэн ойлголттойгоор Туул гол хамгаалах чиглэлээр санал санаачилга өрнүүлж, нэгдсэн ойлголттойгоор ажиллах болсонд баярлаж байна.

-Туул голыг тусгай хамгаалалтад авснаар тэнд ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Ажлын хэсгийн гишүүд Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл аялал, зугаалгын бүс байх, тэр нь тусгай хамгаалалттай байх асуудлыг тавьж байгаа. Туул голыг тусгай хамгаалалтад авсан гол санаа зорилго нь  бусад улс орны жишгээр гол дагуу амралт, зугаалгын үйлчилгээ үзүүлдэг гэр бүлээрээ амарч, хүүхдээ салхилуулах боломжоор хангасан үндэсний паркийг байгуулах юм .

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амарч, зугаалах таатай орчинг бүрдүүлэхийн тулд Туул голын байцаагч, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцсан нэгжийг ажиллуулах асуудлыг оруулахаар бэлтгэж байна.

-Голын эрэг дагуу хууль зөрчиж барьсан барилга байгууламжуудыг буулгана гэж ойлгож болох уу?

-Туул голын эрэг дагуу хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах чиглэлээр ажиллах ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өчигдөр /уржигдар/ байгуулагдлаа. Хууль зөрчсөн байгууллагуудын барилга байгууламжийг буулгахаас өөр аргагүй.

Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хууль дүрмийг баримталж ажиллах ёстой. Зөвшөөрөлтэй ч гэсэн тэр нь Усны тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм. Тиймээс тэдний зөвшөөрлийг цуцлахаас өөр аргагүй. Албан тоот хоёр сарын хугацаанд хэрэгжинэ.

-Аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалсан ч байцаагч нарын хүч хүрэхгүй байгааг яамнаас хэлж байсан?

-Туул голыг тусгай хамгаалалтад авах талаарх тогтоолын төслийн хүрээнд  Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран усны агентлагийг сэргээж байгаль орчны байцаагчийн орон тоог нэмж, хүчирхэгжүүлье гэсэн  саналыг гаргаж байгаа. Төсөв мөнгө, орон тоог нэмэх саналыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад саналаа хэлж, танилцуулсан.

-Хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох уу?

-Туул голын дагуу барилга барих, хууль зөрчин үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон албан тушаалтнуудад  хариуцлага тооцох асуудлыг холбогдох газруудад нь тавина.

 -УИХ-аар хэлэлцэх гэж буй Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөлд ус бохирдуулсан төлбөрийг 50 хувь бууруулна гэж тусгасныг олон нийт эсэргүүцэж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ус бохирдуулсны төлбөрийг бууруулах нь буруу гэж үзэж байгаа. Ус бохирдуулснаас болж ямар хор уршиг гарч байгааг бүх нийтээрээ харж байна. Байгаль экологид сөргөөр нөлөөлж цөлжилт, хөрс, агаарын бохирдол зэрэг иргэдийн эрүүл мэндэд хор уршигтай бүхэн усны асуудалтай холбоотой. Тиймээс ус бохирдуулсны төлбөрийг бууруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай гэж бодож байна. Мөн бохирдсон усыг буцааж цэвэршүүлэх аргыг нэвтрүүлэх хэрэгтэй

Харин байгаль экологи, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй болсон үед ус бохирдуулсны төлбөрийг нэмж болно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг зургаан хүний саналын зөрүүгээр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон. Цаашид ажлын хэсгүүд байгуулж, сайн судалж ажиллах байх гэж бодож байгаа. Усны хамгаалалтын асуудлаа шийдсэний дараа төлбөр бууруулах асуудлыг ярих нь зүйтэй.

 

Зууны мэдээ сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417