4 сарын 26: Өнөөдөр болох үйл явдал
09:00 цаг - Төрийн ордонд "Оюуны өмч,инноваци-Хөгжлийн үндэс"форум болно.
09:00 цаг - МУИС-ийн Номын санд МУИС-иас “Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн Менежмент” Үндэсний семинар зохион байгуулна.
09:00 цаг - ШУТИС-ийн Төв номын санд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс их, дээд сургуулиудын удирдлагуудад зориулан “Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвээр сургалт зохион байгуулна.
09:00 цаг - “Туушин” зочид буудалд “Цахим банкны аюулгүй байдал ба Төлбөрийн эрсдэл” форум болно
09:30 цаг - “Туушин” зочид буудалд “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г танилцуулах уулзалт болно
10:00 цаг - Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10:00 цаг - Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.
10:30 цаг - Монголбанкны удирдлагууд өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цаг - “Монгол ньюс” мэдээллийн төвд “МИАТ” компанийн ажилчид тус компанийн хувьчлалын асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цаг - Хэвлэлийн хүрээлэнд “Vip auto, moto festival 20183 олон улсын наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
12:00 цаг - Баянхошууны Хөтөлийн автобусны буудлын дэргэд “Ачлалт хүүхдүүд” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төвийн шинэ байрны нээлт болно. Утас: 80111336,94049089
14:00 цаг - Монголын Хүүхдийн ордонд “Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” хүндэтгэлийн арга хэмжээ болно.
14.00 цаг - УДБЭТ-т “Дэлхийн бүжгийн өдөр", УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цаг - Иргэний нийгмийн байгууллагууд Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
11:30 цаг - “МСҮТ-ийн ажиллагсдын түр хороо”-ноос Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.