Эдийн засгийн өгөгдөл ба “Эдийн засгийн хоригдлууд”

2018-04-23, 09:05 Улс төр 1,732 11
Эдийн засгийн өгөгдөл ба “Эдийн засгийн хоригдлууд”

Монголын Засгийн газрыг С.Баяр 2007 оны 11 дүгээр сарын 22-ноос тэргүүлж эхэлсэн ба түүнийг ажлаа авснаас долоон сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болж нам нь дахин Засгийн газраа байгуулах эрх авчээ. Улмаар сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан УИХ 2008 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилсон.

Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай суудал авсан ч С.Баяр Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулах стандарт бус шийдвэр гаргасан нь анхандаа сөрөг хүчний дуу хоолойг үгүй болгох нь гэсэн зовнилыг нийгэмд төрүүлж байсан ч харин ч эсрэгээрээ тэдний байр суурь, оролцоог бодит ажил хэрэгт тусгах боломжийг өгчээ. Тийм ч учраас тэрхүү “стандарт бус" Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт өдгөө С.Баярын гарын үсэг зурсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хамт буруутгагдан хоригдож байгаа хэрэг.

С.Баяр 2008 оны сонгуулийн дараа яг нэг жил буюу 2008 оны есдүгээр сарын 11-нээс 2009 оны 10 дугаар сарын 28 хүртэл Ерөнхий сайдаар ажилласан байх аж. Энэ нэг жилийн хугацаанд түүний амжуулсан хамгийн том ажил нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан явдал байлаа. Тодруулбал, 2009 оны 10 дугаар сарын 03-нд уг гэрээнд гарын үсэг зурж, үүний дараахан өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг тус сарын 28-ны өдөр УИХ хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тэрбээр ажлаа өгөх шалтгаанаа өөрийн эрүүл мэндтэй холбон мэдүүлсэн байдаг ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гацаанаас гаргаснаа "түүхэн үүргээ биелүүлсэн” явдал гэж дүгнээд ажил дууслаа гэсэн шиг явсан ч байж магадгүй. Харин түүнийг Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш буюу 2010 оны гуравдугаар сарын 25-нд Оюутолгой төслийн ТЭЗҮ батлагдаж, улмаар гуравдугаар сарын 31-нд Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байжээ.

С.Баярын гарын үсэг зурсан Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн гол нөхцөлүүд гэвэл “Оюутолгой” ХХК Монгол Улсад найман нэр төрлийн татвар төлөх, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ таван тэрбум ам.доллар байх, санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал хариуцах, Монголын тал эрсдэлгүй байх, эцэст нь Монголын талын хүртэх ашиг тодорхой, тогтвортой байх, энэ нь нийт ашгийн 53% байна гэдэг зарчмууд байжээ.

 

ОЮУТОЛГОЙН ӨМНӨХ БА ДАРААХ ЭДИЙН ЗАСАГ

 

С.Баяр 2007 оны 11 дүгээр сараас Ерөнхий сайдаар 2009 оны 10 дугаар cap хүртэл ажилласан гэвэл энэ үе нь 2006-2008 оны уул уурхайн тэлэлтийн үетэй давхцаж байлаа. 2006-2008 оны тэлэлтийн үед экспорт жил тутам 34 хувиар өсөж байв. Мөн гадаадын хөрөнгө оруулалт жилдээ 400-450 сая ам.доллараар хэмжигдэж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилдээ 10 мянган тонн хүрч байв.

Харин 2009 он уул уурхайн хямралтай хамт иржээ. Эдийн засгийн өсөлт 2008 оны 8.9 хувиас шууд доош унаж, -1.3 хувь гэх үзүүлэлт дээр унав. Экспорт 24 хувиар агшиж, гадаадын хөрөнгө оруулалт 800 сая ам.доллараас 570 сая ам.доллар болтол буурч, алт тушаалт хоёр дахин багасав.

Хоёр жил үргэлжилсэн уул уурхайн тэлэлтийн үеийн эдийн засаг олон хүний гэдсийг хангалттай цатгаж байтал гэнэт хоол дундарсан хэрэг. Харин “ходоод” томорсон хэмжээгээрээ хоол нэхэн хонхолзож эхэлсэн

2009 онд Ерөнхий сайд яаралтай арга хэмжээ авах үүргийнхээ дагуу Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг яаравчилсан байж магадгүй дүр зураг дээрх тоонуудаас харагдах аж. Хэрэв өнөөдөр түүнд “албан тушаалаа урвуулан ашигласан" гэх ял тулгагдаж байгаа бол тийм шахалт үзүүлсэн байж болох хүчин зүйл нь тухайн тэр үеийн Монголын эдийн засгийн тааруу өгөгдлүүд. “Хангалттай сайн байцаавал өгөгдөл өөрөө хэргээ хүлээдэг” гэж Нобелийн шагналт эдийн засагч Роналд Коүз /1910-2013/ гэх эрхмийн хэлсэн, өдгөө судлаачдын татах дуртай алдарт эшлэл бий.

С.Баяр албан тушаалаа өгөөд явсан ч Хөрөнгө оруулалтын гэрээ үлдсэн. С.Баяраар улс төр дутаагүй ч Оюутолгойгүйгээр эдийн засгийг төсөөлөх аргагүй цаг үе тэндээс эхэлсэн байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, тэрчлэн нүүрсний экспорт 2010 оноос Монголын эдийн засгийн том бүрэлдэхүүн хэсэг болж орж ирэв. Энэ нь 2012 он хүртэл үргэлжилсэн уул уурхайн хоёр дахь шатны тэлэлттэй ч давхацсаныг хэлэх үү.

Экспорт жилдээ 37-40 хувь өсөж, гадаадын хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.доллар боллоо. Нэг үгээр бол Монголын нийт эдийн засагтай тэнцэх хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ. Хамгийн гол нь 2009 онд дөрвөн тэрбум ам.доллар байсан эдийн засаг 2012 он гэхэд гурав дахин томорсон юм. Ийм том хэмжээний эдийн засгийг цаашид багахан валютын орлогоор хэрхэн удирдах вэ гэдэг том сорилт, бэрхшээл Монголд шинээр тулгарав.

 

Ч.САЙХАНБИЛЭГИЙН СОРИЛТ

 

Ерөнхий сайд С.Баяраас хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэлх улстөрийн үйл явдлыг бүгд мэдэх тул шууд товчилъё.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2011 оны зургаадугаар сард гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн ТЭЗҮ-ийг 2014 онд шинэчилсэн зэрэг олон өөрчлөлт С.Баяр, С.Баярцогт нараас хойш өрнөжээ. Тэдгээр өөрчлөлтүүдийн нэг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хөрөнгө оруулагчийн зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардлыг 2010 оны ТЭЗҮ-д тусгаснаасаа нэмэгдүүлж оруулж ирсэн явдал байв.

Энэ нь 2014 оны ТЭЗҮ буюу хөрөнгө оруулалтын нэмэлт зардлыг тооцоолсон баримт. Улмаар уг нэмэлт зардлыг олохын тулд олон улсын санхүүгийн байгууллагуудаас 4.2 орчим тэрбум ам.долларыг зээлэх шийдвэрийг Ч.Сайханбилэг 2015 онд Дубайд очиж гаргажээ.

Уул уурхайн өсөлтийн үе 2012 он хүртэл үргэлжлээд шувтарч, эдийн өсөлт буурсаар 2015 онд 2.3 хувьд ирэв. С.Баярын үеийнхээс даруй гурав дахин томорсон эдийн засгийг өмнөхийн адил бага орлогоор удирдах боломжгүй байсан тул Ардчилсан намын Засгийн газрууд бонд гарган санхүүжилт татаж эхэлсэн. Тэдгээр санхүүжилтийнхээ ихэнхийг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, аль томоохон гэсэн нийгмийн төслүүдэд зарцуулсан тул үр өгөөж нь орлого болон орж ирэх болоогүй байв. Чухам ийм өгөгдөл, шахалт дунд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй Дубайн гэрээ байгуулагджээ.

“Рио Тинто”-гийн зүгээс оруулж ирсэн 2014 оны ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалтын зардал 2010 оны ТЭЗҮ-д тусгагдсанаас 85 орчим хувиар нэмэгдсэн байв. Нэмэгдсэн зардлын тодорхой хэсгийг босгохын тулд Дубайн гэрээ буюу олон улсын санхүүгийн байгууллагуудаас 4.2 тэрбум ам.долларыг зээлэх асуудлыг шийдвэрлэсэн Ч.Сайханбилэг өнөөдөр буруутгагдаж байгаа. С.Баярын “мутартай” Хөрөнгө оруулалтын гэрээ буруутгагдаж байгаа бол уг гэрээний дараа, дараагийн нөхцөлүүдийг шийдвэрлэсэн үе, үеийн Засгийн газрууд мөн адил буруутгагдах нь логик.

Харин тэд аль нэг талын лоббид автаж байсан уу, эдийн засгийнхаа нөхцөл байдалд хавчигдаж байсан уу гэд^.нь^суудал. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ буруу байсан гээд уг төслийг одоо Монголын эдийн засгаас “тайрч” хаяна гэвэл өвдөлтийн шокыг нь бид тэсвэрлэхгүй хэмжээнд хүрсэн нь л маргаангүй байх.

 

З.Боргилмаа

Эх сурвалж: "Өглөөний сонин"

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417