Кливлэнд Кавальерс баг ахин хожигдол хүлээлээ
Плэйоффт 4 болон 5-р байраар шалгарсан Кливлэнд Кавальерс болон Индиана Пэйсерс багууд цувралын 3 дахь тоглолтоо хийлээ.
Кавальерс тоглолтыг онцгой эхлүүлж эхний хагасыг 57:40 харьцаатай дуусгасан бөгөөд Пэйсерсийн лидер Виктор Оладипо дээр маш сайн хамгаалалтыг хийсэн юм.
Харин 2-р хагаст Пэйсерс гайхалтай эргэн ирэлт хийж үндсэн цагт 92:90 харьцаатай буулган авч цувралыг 2:1 тэргүүлж эхэллээ. Боян Богданович 30 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд 7 холын шидэлт амжилттай болгож энэ тоглолтын баатар нь болсон юм. Виктор Оладипо 18 оноо, 6 самбар, 7 оновчтой дамжуулалт өгч тус боллоо.
Кливлэнд Кавальерс багаас Лэброн Жэймс 28 оноо, 12 самбар, 8 оновчтой дамжуулалт, Кэвин Лаав 19 оноо авсан ч 17 онооны тэргүүллээ алдаж хожигдол хүлээлээ.
Цувралын 4 дэх тоглолт Даваа гарагт Индиана Пэйсерс багийн талбайд явагдана