Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцуулна

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцуулна

"Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт  суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил:  

Магистр:

  • - Боловсрол
  • - Соёл, урлаг
  • - Анагаах ухаан, эрүүл мэнд
  • - Хөдөө аж ахуй
  • - Эрчим хүч, дэд бүтэц
  • - Уул уурхай
  • - Зам тээвэр,
  • - Барилга, хот байгуулалт,
  • - Байгаль орчин, ногоон хөгжил
  • - Мэдээллийг технологи
  • - Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи 

Доктор:

  • - Боловсрол
  • - Соёл, урлаг
  • - Анагаах ухаан, эрүүл мэнд
  • - Хөдөө аж ахуй
  • - Эрчим хүч, дэд бүтэц
  • - Байгаль орчин, ногоон хөгжил
  • - Барилга, хот байгуулалт
  • - Мэдээллийг технологи
  • - Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

 

Тавигдах шаардлага

  • Зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантурт өргөдөл гаргагч), магистр (докторантурт өргөдөл гаргагч)-аас доошгүй боловсролын зэрэгтэй
  • Өмнө Сургалтын төрийн сангийн зээл, тэтгэлэгээр гадаад оронд бакалавр, магистрт сурсан иргэн дараагийн шатны сургалтыг олгохгүй.
  • Дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
  • Судалгаа шинжилгээний ажлын туршлагатай
  • Тухайн суралцах сургуулийн сургалтын гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан
  • Гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, эсвэл суралцах албан ёсны урилга авсан иргэн,
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Сонгодог урлагийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Болгар, Итали, Франц зэрэг улсад сонгодог урлагийн чиглэлээр магистрантур, докторантурын үндсэн сургалтад суралцах эрх авсан иргэн бүртгүүлэн оролцох эрхтэй.

Энэхүү санхүүжилтэд хамрагдах гадаадын шилдэг их сургуулийн нэрстэй дараах холбоосоор орж танилцана уу:

  1. World University Rankings http://www.timeshighereducation.com/world-university-rankings/2018/world-ranking#!/page/0/length/100/sort_by/rank/sort_order/asc/cols/stats
  2. QS World University Rankings: http://www.shanghairanking.com/ARWU2017.html
  3. Болгар, Итали, Франц зэрэг улсын сонгодог урлагийн их сургуулиуд 

Бүрдүүлэх баримт бичиг

1.    Цахим өргөдөл/бүртгэл хэсгийг харах

2.    Гадаад паспортын хуулбар

3.    Жагсаалтад багтсан болон Болгар, Итали, Франц зэрэг улсын сонгодог урлагийн их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулийн албан захидлын хуулбар, эсвэл суралцаж байгаа тухай  албан захидлын баталгаажсан хуулбар

4.    Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /зөвхөн докторантурт суралцах өргөдөлд гаргагчдад хамааралтай. Сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй.

5.    Тодорхойлолт /2 ширхэг, загварыг эндээс (75.19 KB) татаж авна уу /

а/ Суралцах бэлтгэл, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч, багш, эрдэмтний тодорхойлолт

б/ Ажиллаж байгаа эсвэл ажиллаж байсан байгууллагын ажил, зан байдлын талаарх тодорхойлолт

6.    Бакалавр /магистрантурт өргөдөл гаргах бол/, бакалавр болон магистр /докторантурт өргөдөл гаргах бол/-ийн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар 

7.    Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

8.    Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

9.    Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт

10. Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг төлсөн баримт

Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (БЗС, магистр эсвэл доктор) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Бүртгэл

2018 оны 04 сарын 20-ны 08.30-аас 05 сарын 04-ны 17.30 цагийн хооронд esis.edu.mn/grant холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Сонгон шалгаруулалт

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас томилсон их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгаруулалтыг баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулна.

Шалгаруулалтын хугацааг 2018 оны 05 сарын 14–ний дотор бүртгэлийн системээр болон цахим шуудангаар бүртгүүлэгчдэд мэдэгдэнэ.

Иргэн баримт бичгийг шаардлага хангахгүй бүрдүүлэх тохиолдол их гардаг. Иймд баримт бичиг бүрдүүлэхдээ дараах шаардлага хангасан байхыг анхаарна уу.

Ерөнхий шаардлага:

1.    Баримт бичиг тус бүрийг 1 PDF болгон баримт бичгийн монгол нэрээр нэрлэсэн байх

2.    Баримт бичиг цэвэрхэн хуулбарлагдсан, үг үсэг бүр уншигдахуйц байх

3.    Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бол монгол хэл дээрх албан ёсны нотариатаар баталгаажуулсан орчуулгыг хамт хавсаргах

4.    Биечлэн ярилцлагад орох иргэн бүрдүүлсэн баримт бичгийн эх хувийг ярилцлагад орохдоо заавал авч ирнэ.

5.    Цахимаар ярилцлагад орох буюу гадаадад суралцаж буй иргэн

- гадаад паспортын хуулбар (гадаад паспортын нүүр хуудас, хүчинтэй хугацааг харуулсан нүүр, тухайн оронд оршин сууж буй визтэй хуудас, нэвтрэн орсон тамга 1 PDF болгох)

Бүтэн улирал суралцсан бол тухайн сургуульд суралцаж буй сурлагын амжилтыг батлах дүнгийн хуулбарыг хавсаргах

1. Цахим өргөдөл

2. Жагсаалтад багтсан болон Болгар, Итали, Франц зэрэг улсын сонгодог урлагийн их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулийн албан захидлын хуулбар, эсвэл суралцаж байгаа тухай  албан захидлыг хуулбар

3. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /зөвхөн докторантурт суралцах өргөдөлд гаргагчдад хамааралтай. Сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй.

4.   Тодорхойлолт /2 ширхэг, загварыг эндээс татаж авна уу / 

2 тодорхойлолтод адилхан загвар ашиглана

а) Суралцах бэлтгэл, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч, багш, эрдэмтний тодорхойлолт

б) Ажиллаж байгаа эсвэл ажиллаж байсан газрын ажил, зан байдлын тодорхойлолт

5.    Бакалавр /магистрантурт өргөдөл гаргах бол/, бакалавр болон магистр /докторантурт өргөдөл гаргах бол/-ийн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар

Магистрт өргөдөл гаргах бол бакалаврын диплом болон дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, докторт өргөдөл гаргах бол бакалавр болон магистрын диплом тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг тус тус хавсаргана.

6. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 5 жил хүртэлх мэдээллийг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Үүнд: нийгмийн даатгалын дэвтрийн нүүр хуудас, сүүлийн 5 жил хүртэлх хугацааны төлөлт хийгдсэн тухай мэдээлэл, албан тушаалд томилсон, чөлөөлсөн тухай тэмдэглэлийг харуулсан хуудас зэргийг оруулна.

7. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

8. Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэдний шалгалт өгсөн гэрчилгээний хуулбар эсвэл суралцах сургуулийн гадаад хэлний шаардлагыг хангаж байгааг нотлох аливаа баримт

9. Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг төлсөн баримт

Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431 бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (БЗС, магистр эсвэл доктор) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул та сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана анхаарна уу.

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417