MGL-1 FIGHT NIGHT №2 амжилттай зохион байгуулагдлаа
SPS Телевиз, Монголын Тулааны Шилдэг Тамирчдын холбоо хамтран MGL-1 Fight Night 2 чансаа ахиулах тулааныг спортын төв ордонд зохион байгууллаа.
Энэхүү тулаанаас ялалт байгуулсан тулаанчид чансаагаа ахиулж, оргил тулаанд ялалт байгуулсан тулаанч Н.Энх-Оргил 77КГ-ийн жингийн аваргын төлөө тулалдах эрхийг олж авсан юм.
Энэ өдөр нийтдээ 14 тулаанчийн 7 гайхалтай тулаан явагдаж, ялагчид тодорсон юм. Дараагийн чансаа ахиулах тулаан ирэх 6-р сард Эрдэнэт хотод зохион байгуулагдана .
SPS ТЕЛЕВИЗ