С.Зоригийн хэрэг олон нийтэд ил болбол улстөр, хууль хяналтын олон дарга нар торны ард сууна

С.Зоригийн хэрэг олон нийтэд ил болбол улстөр, хууль хяналтын олон дарга нар торны ард сууна

Монгол Улс уруудлынхаа зам руугаа шуударч, улстөрчдийн үйлдэл даварч, онц ноцтой олон нууцлаг хэрэг чухамхүү С.Зоригийн хэргийн дараагаас бий болсон гэдэг. 

С.Зоригийн хэргийг шийдэж чадалгүй МАНАНтсанаас энэ бүхэн эхэлсэн бөгөөд С.Зоригоос хойш хэчнээн ч улстөрч, том хүмүүсийг нь цааш нь харуулав даа.

Наранцацралт, Дашбалбар, Отгонбилэг, Дангаасүрэн гээд замд тээглэсэн бүхэн байхгүй болжээ. Гол нь тэд байхгүй болсноор өнөөдрийн энэ хэдэн улстөрч толгойд гарч, уул уурхай, банк, бонд, тендер, газар гэх мэт аль мөнгө төгрөг ихтэй зүйлд гараа шургуулсан "бизнесийн мафи" бий болов. 

Бүр энэ мафийн толгойлогчоор нь Төрийн тэргүүн ажиллаж байсан гэх итгэл үнэмшил ард олны дунд суусан байна. Олны үг ортой л гэдэг. 

Бүх зүйл С.Зоригийн хэргээс эхлэлтэй гэдгийг л энд дахин дахин онцлох гэсэн юм. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн даргаар өөрийн талын хүнийг тавих гэж улайрахын сацуу улс орны эдийн засгийг самарсныхаа төлөөсөнд Ерөнхий сайдын албан тушаалаа алдсан Ц.Элбэгдорж орныхоо хүнээрээ Да.Ганболдыг бараг 10-нтаа зүтгүүлсэн байдаг.

Энэ үед Эрдэнэтийн даргаар Ш.Отгонбилэг агсан ажиллаж байсан бөгөөд тэрээр Ерөнхийлөгч Н.Баганбандитай ойр дотно байв. 

Энэ мэт шалтгаанаас болж Н.Багабанди Ц.Элбэгдоржийн оруулж ирсэн саналыг нэлээд хэд буцаасны дараа тэрээр Ерөнхий сайдын албан тушаалд Э.Бат-Үүлийг зүтгүүлсэн байдаг. Бас л Н.Багабанди хүлээж аваагүй. Ингээд эцэстээ Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн С.Зориг Ерөнхий сайд болох нь гарцаагүй болов. 

Ерөнхийлөгч Н.Багабанди тэргүүтэй МАН-ынхан ч С.Зоригийг дэмжиж байв. С.Зориг нь Ц.Элбэгдорж болон түүний талын хүмүүсээс тусдаа бие даасан улстөрч байсан юм. Тэр Ерөнхий сайд Засгийн эрхэнд гараад улс орны эдийн засгийг самарч, төрийн өмчийн банкуудыг зохиомлоор шахуу дампууруулсан зэрэг олон бусармаг хэрэг илчлэгдэх боломжтой байсан гэдэг.

Ямартай ч, С.Зоригийг Ерөнхий сайдаар хүлээн зөвшөөрөхийг шийдэх чухал хурлын өмнө амь насыг нь хөнөөсөн байдаг. Алуурчид С.Зоригтой тохиролцох гэж оролдсон уу эсвэл Б.Булганы амыг хамхих зорилгоор үлдээсэн үү, С.Зоригийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олдсон. Харамсалтай нь, дараа нь цагдаагийн дарга нар тэр мөнгийг хэргийн газарт байгаагүй болгосон. 

Ерөөсөө С.Зоригийн хэргээс хойш цагдаа, хууль хяналтын байгууллагын зарим дарга, удирдлага илт хөлжиж эхэлсэн. Бүр С.Зоригийн хэргийг илрүүлнэ хэмээн амалж УИХ-д сонгогдсон хурандаа Д.Мөрөн анхнаасаа энэ хэргийг баллах зорилгоор ЦЕГ-ын даргын албан тушаалд очсон байх магадлалтай дүр зураг одоо харагддаг. 

С.Зоригийн амь насыг захиалсан хүнийг мэдэж байгаа мань хүн одоо Гадаадын иргэн харьяатын газрын дарга хэмээх шагналын албан тушаалд оччихсон тууж явна. 

Энэ мэт С.Зоригийн хэрэг дээр амаа үдэж явж буй хүмүүс насаараа шагналын албан тушаал эдэлж байгаа. Ганцхан С.Зориг гэдэг хүний хэрэгтэй холбоотойгоор 20-иод хүнийг цааш харуулсан, түүний дотор цагдаа нараа хүртэл "ангуучилсан" улстөр, хууль хяналтын салбарт байгаа хүмүүс С.Зоригийн хэрэг илэрчих вий гэж тэвдэж байх шиг.

Монгол Улсад шударга бус зүйл дэндүү их болж, "шударга бусын хонгил" үүссэн ч тэнгэрийн муухай арилдгийн адилаар С.Зоригийн хэргийг эрүүлээр шийдэх гэсэн шинэ давхарга гарч ирэв.

Ингээд Нийслэлийн прокурорын газраас Б.Булганыг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татав. Яллагдагчаар татна гэдэг нь энэ хэрэгт Б.Булган гэм буруутай байна л гэсэн үг. 

Тэгвэл үүнтэй зэрэгцээд, үл ялиг өмнө нь Тагнуулын ерөнхий газраас Б.Булганыг дуудаж нууц задруулахгүй байх гарын үсэг зуруулсан.

Нэг нь байцаалт мэдүүлэг авах гээд, нөгөөх нь байцаалт мэдүүлэг өгч болохгүй гээд дарамтлаад байх шиг. Хэрэв тийм бол манайд С.Зоригийн хэргийг илрүүлэхгүй байхыг хүсэгчид одоо ч бий бөгөөд тэд хууль хяналтын байгууллагыг өөрийнхөө гараар хөдөлгөж, хооронд нь "байлдуулж тоглож" байна.

Өмнө нь ч ийм дүр зураг байдаг л байсан. Улстөрчдийн "шатрын хүү" болсныхоо хариуд хууль хяналтын байгууллагын дарга нар илт хөлжиж, өндөр албан тушаалуудыг ээлж дараалан хашиж, цол тэмдгэнд ч хурдан хүрдэг байв. Зарим нь "бэрс" гарахыг хүсэхээрээ С.Зоригийн хэргийг шүүрч авдаг байдал зөндөө л харагдлаа. Хамгийн сүүлд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц энэ хэргийг шүүрч авсан бөгөөд С.Зоригийн хэргийг илрүүлэхэд сайн ажилласан гээд Ц.Элбэгдорж түүнд Хошууч Генерал цол олгосон.

Харин С.Зоригийн хэрэг үнэхээр илэрсэн эсэх одоо нягтлагдах гэж байна. 

18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417