“Жазз бидний амьдралд” эссе бичлэгийн уралдаан зарлалаа
Олон улсын жазз хөгжмийн өдрийг тохиолдуулан жазз хөгжмийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” төрийн бус байгууллагатай хамтран “Жазз бидний амьдралд” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлалаа.
Уралдаанд 16-25 насны залуус оролцох бөгөөд эссег англи эсвэл монгол хэлнээ (ариэл 11 фонтоор) 700 үгэнд багтаан бичсэн байна . Эссений нүүр хуудсанд оролцогчийн овог нэр, төрсөн он, эссений гарчиг, холбоо барих утасны дугаарыг тэмдэглэсэн байх ба хуулбарласан бус дан ганц хүний бүтээл байх ёстой.
Эссе бичлэгийн уралдаанд оролцсон бүтээлд:
- Тэргүүн байрт шалгарсан бүтээлд 200,
- Дэд байр 100 мянган төгрөгийн шагналтай бол,
- Гутгаар байранд орсон бүтээлд 50 мянган төгрөгийн шагнал урамшуулал олгох аж.
Эхний гурван байр эзэлсэн оролцогчдыг энэ сарын 30-нд болох Жазз хөгжмийн концертод урилгаар оролцуулж, шагнал гардуулна хэмээн “Их талын жазз” төрийн бус байгууллагынхан мэдээллээ.
Эссег 2018 оны 4 дүгээр сарын 25 хүртэл m.khaliun@unesco.mn цахим хаягаар хүлээн авч шалгаруулна.