Чоно ээж
Эрт цагт нэгэн 120 настай боловч ямар ч өвдөх өвчингүй эрүүл саруул эмгэн ганц хүүтэйгээ амьдардаг байжээ. Хүү нь нэг шөнө сэртэл ээж нь галын захад суугаад нэг юм тургилаад байж гэнэ.
Хүү нь маргааш нь малаа маллахаар яваад бэлчээр дээр унтаж, унтаж шөнө худлаа унтсан болоод ээжийгээ харж байтал ээж нь босч гарч яваад үнсэн дээр хөрвөөн чоно болж хувираад цааш явж гэнэ. Хүү хүлээж суутал ээж нь үүрээр буцаж ирээд үнсэн дээр хөрвөөн буцаж хүн болов. Хүү худлаа унтсан дүр эсгэн хэвтэж байтал ээж нь хүүгээ малдаа яв хэмээн сэрээжээ.
Хүү нь лам багш дээрээ очиж “Манай малыг огт чоно иддэггүй мөртлөө бусад айлын малыг идээд байдаг байсан нь ийм учиртай байжээ” хэмээн болсон явдлыг хэлсэнд лам багш хүүг гэртээ лам залахыг зөвлөдөг. Хүү гэртээ гурван лам аваачсанд лам нар арц хүж уугиулан ном уншиж эхлэв. Гурван ламыг номоо уншиж дуусахад эмгэн нас баржээ.
Юм болгон өөрийн гэсэн хувь тавилан зохилдлоготой байдгийн нэг жишээ энэ билээ.