М.Ану Дэлхийн Миссийн титэмийг авлаа
Мөнхбатын Ану нь Гүрж улсын Батуми хотноо 2018 оны 4 сарын 12-ноос 2018 оны 4 сарын 16-ны хооронд зохион байгуулагдсан "Дэлхийн бяцхан мисс-2018" ОУ-ын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож Дэлхийн Миссийн титэмийг хүртсэн байна.
Тус тэмцээнд 80 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон юм . Монгол улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану нь тус тэмцээний авъяас төрөл Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Мөнбатын Ану нь тус тэмцээнээс Азийн мисс, Дэлхийн өсч буй од зэрэг шагналуудыг хүртсэн аж.
М.Ану нь өмнө нь олон улсын загварын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож олон амжилт гаргаж байжээ. Түүнээс дурдвал 2016 оны 8 сард Шанхай хотод болсон «Олон улсын хүүхдийн загварын» тэмцээнд амжилттай оролцсон. Дараагаар нь 2016 оны 10 сард Английн элчин сайдын яамнаас "Олон улсын хүүхдийн модел" гэсэн сертфикат авч байсан байна.
Мөн түүнийг Энхийн дууч Ану хэмээн нэрийддэг бөгөөд тун удахгүй дууны шинэ цомог гаргахаар зэхэж байгаа бөгөөд тус цомгийнхоо 5 дахь уран бүтээл дээр ажиллаж байгаа юм байна.
Монгол оюун 21- р сургуулийн 4Г ангийн сурагч.