Энэ сард Энэтхэг улсын Гадаад харилцааны сайд Монгол улсад айлчилна
Энэтхэг улсын Гадаад харилцааны сайд Сушма Свараж (Sushma Swaraj) БНХАУ-д айлчилж Шанхайн хамтын ажиллагааны байгуулага (ШХАБ)-ын сайд нартай уулзах юм. Түүнчлэн тэрээр энэ сарын сүүлээр Монгол улсад айлчлах болно гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Равеш Кумар (Raveesh Kumar) өчигдөр мэдэгдлээ.
Сушма Свараж дөрөвдүгээр сарын 22-23-ны хооронд Хятадад, 24-25-ны хооронд Монголд айлчлах аж.
ШХАБ нь Евразийн засгийн газар хоорондын байгууллага бөгөөд 2001 онд Казакстан, Хятад, Киргизстан, Орос, Тажихстан, Узбекстан улсууд элсэн оржээ. Энэхүү байгууллага урьд өмнө нь 5 гишүүн оронтой байсан ажээ.
Энэтхэг улс нь өнгөрсөн оны 6 сард Казахстан улсын Астана хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн байна. Тус уулзалтад Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендри Моди (Narendra Modi) оролцсон юм.
Эх сурвалжийн мэдээллэснээр Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Сушма Свараж ШХАБ-ын уулзалтанд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И (Wang Yi) -тэй уулзах магадлалтай байгаа аж.