4 сарын 11: Өнөөдөр болох үйл явдал
09:00 цаг - Улаанбаатар зочид буудлын “Номын өргөө” танхимд “Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлэг болно.
09:30 цаг - “Туушин” зочид буудалд мэдээллийн аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологийг ашиглах стратеги төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “IDC DX Day Roadshow” арга хэмжээ болно.
10:00 цаг - НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.
10:00 цаг - ХСИС-ийн Соёлын төвд “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг болно.
11:00 цаг - “Blue Sky” зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв” 2018, 2019 оны эдийн засгийн төлөв байдлын судалгааг танилцуулна.
11:00 цаг - “Централ Тауэр”-т Канад улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй залууст мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг болно.
14:00 цаг - ШУА-ийн I байранд Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн, доктор, профессор Н.Н.Карадин “Монголын эртний нүүдэлчдийн хотжилт: Хүннүгээс Монголын эзэнт гүрэн хүртэл” сэдвээр лекц уншина.
Төрийн ордонд
09:00 цаг - “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
14:00 цаг - “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цаг - "Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн"-өөс энэ сарын 12-нд жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12:00 цаг - "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.