Та ямар темпераменттэй вэ?

2018-04-07, 10:52 Монголд 11,770 2
Та ямар темпераменттэй вэ?

Тухайн хүний темперамент ямар вэ гэдгээс шалтгаалаад хийж буй үйлдэл, гаргаж буй зан араншин, амьдралын хэв маяг зэрэг нь хоорондоо адил төстэй байх үзэгдлүүд илэрдэг. Темперамент бол хүний үйл явдал, төрх байдал, зан аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар юм. Та ямар темпераменттэй болохоо мэдэхийг хүсч байгаа биз дээ. Тэгвэл асуултыг уншаад өөртөө байгаа шинжийн ар талд /+/, /-/ тэмдэг тавиарай. Нийт 80 асуултанд хариулж байж та өөрийн темпераментаа зөв тодорхойлж чадна.

  1. Тогтворгүй байнгад хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юм үргэлж оролдож байдаг.
  2. Омогтой, ширүүн ууртай.
  3. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
  4. Шийдэмгий, санаачилгатай.
  5. Зөрүүд.
  6. Маргаанд цэцэн, дийлэх гэж тэмцэлдэх хандлагатай.
  7. Үе, үе гэнэтийн үсрэнгүй байдлаар түргэн ажилладаг.
  8. Хүмүүстэй харьцахдаа ний нуугүй шууд, шулуун хурц.
  9. Аз үзэх аз мэдэн турших дуртай.
  10. Өсөрхөж, уурлаж гомдох нь түргэн.
  11. Сэтгэлийн хөдөлгөөнтэй огцом түргэн хэл яриатай.
  12. Хэрүүлч, зодоонч.
  13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй.
  14. Түрэмгий дээрэлхүү, захирах тушаах дуртай.
  15. Гар, нүүрий хөдөлгөөн ихтэй.
  16. Түргэн бодож шийдвэрлэх чадвартай.
  17. Шинэ зүйлд дасахдаа удаан.
  18. Тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай.
  19. Алхаа гишгээ огцом түргэн.
  20. Ааш зан нь эрс амархан өөрчлөгдөж хувьсдаг.

Хэрэв дээрх асуултын 16-20-д /+/ бол та цэвэр холерик болно.

 

  1. Хөгжилтэй баяр баясгалантай, тачигнатал чанга инээдэг.
  2. Эрч хүчтэй, ажилсаг байж чаддаг.
  3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
  4. Өөрийгөө хэт үнэлдэг.
  5. Шинэ юмыг түргэн ойлгож хүлээн авч амархан тусгаж авдаг.
  6. Сониуч, харилцаа тогтворгүй.
  7. Эвгүй, золгүй муу юманд зовж шаналах нь бага.
  8.  Янз бүрийн нөхцөлд түргэн дасаж зохицож нийцдэг.
  9.  Аливаа шинэ ажлыг сонирхон дуртай эхэлдэг.
  10.  Сонирхолгүй зүйлд амархан дургүй нь хүрч хөндийрч хөрдөг.
  11.  Ажилд идэвхитэй оролцдог ба нэг ажлаас нөгөөд амархан шилжин хийж чаддаг.
  12.  Бусдыг уриалан зохион байгуулах дуртай.
  13.  Нийтэч, уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
  14.  Тэсвэртэй, тууштай ажиллах чадвар сайн.
  15.  Нүүр, гарын хөдөлгөөн их оролцсон,чанга түргэн, тод хэл яриатай.
  16.  Гэнэтийн төвөгтэй нөхцөлд биеэ барьж эзэмддэг.
  17.  Ямагт цовоо сэргэлэн ааль араншинтай.
  18.  Түргэн унтаж амархан сэрдэг.
  19.  Эмх цэгц муу, замбараагүй юмыг яарч шийдвэрлэх талтай.
  20.  Заримдаа өнгөц хийсвэр хандлагатай.

Хэрэв дээрхи асуултын 16-20-д /+/ бол та яахын аргагүй сангвиник.

 

  1. Эмх журамтай, нямбай
  2. Юманд ул мөртэй ханддаг.
  3. Болгоомжтой бодлоготой.
  4. Хүлээцтэй.
  5. Хоосон чалчих дургүй, дуу цөөнтэй.
  6. Сэтгэлийн хөдөлгөөнгүй, жигд тогтуун хэл яриатай.
  7. Тайван удаан хөдөлгөөнтэй, нүүр гарын хөдөлгөөн бага.
  8. Юмыг удаан ойлгож сайн тогтоодог.
  9. Эхэлсэн хэргийнхээ эцсийг хүргэдэг.
  10. Хүч чадлаа хоосон зарцуулдаггүй.
  11. Амьдрал ажилдаа хэвшсэн дэг журмаа хатуу барьдаг.
  12. Сэтгэлийн догдлолоо амархан барьдаг.
  13. Сайшаал, шүүмжлэлд эмзэг мэдрэмтгий биш.
  14. Өөрийгөө дооглох шоглохыг үл тоомсорлодог.
  15. Сонирхол, харилцаа тогтвортой.
  16. Ажилд орох, нэг юмнаас нөгөөд шилжих хийхдээ удаан.
  17. Хүн бүртэй жигд харилцаатай.
  18. Шинэ нөхцөлд дасаж зохицохдоо бэрхшээдэг.
  19. Зовлон, өвчин тэсвэр тэвчээртэй.
  20. Уур уцааргүй.

Хэрэв дээрхи асуултын 16-20-д /+/ бол та яах аргагүй флегматик.

 

  1. Ичимхий бүрэг.
  2. Шинэ нөхцөлд тэвдэж сандардаг.
  3. Танихгүй хүмүүстэй холбоо тогтоохдоо бишүүрхэж бэрхшээдэг.
  4. Өөрийн хүчинд итгэдэггүй.
  5. Ганцаардлыг амархан давдаг.
  6. Ажил, амьдарлын бүтэлгүй, амжилтгүй тохиолдолд гутарч сэтгэлээр амархан унадаг.
  7. Бодлогширч гиюүрэх талтай.
  8. Амархан ядардаг.
  9. Сулхан аяархан хэл яариатай.
  10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог.
  11. Өрөвчхөн эмзэг уян сэтгэлтэй.
  12. Сайшаал шүүмжлэлд маш их мэдрэмтгий.
  13. Өөртөө болон бусад хүмүүст өндөр шаардлагатай.
  14. Хардаж сэрдэх талтай.
  15. Өвчин зовлонд эмзэг.
  16. Хэтэрхий гомдомтгой.
  17. Хэнтэй ч өөрийн бодол санааг хуваалцдаггүй, нийтэч биш.
  18. Идэвхи санаачилга бага, бүрэг.
  19. Дуулгавартай, хүлцэнгүй.
  20. Бусдаар өрөвдүүлэх дургүй.

Хэрэв та дээрхи асуултын 16-20-д /+/ бол та цэвэр меланхолик юм.

 

16-20 оноо авсан бол цэвэр тухайн хэв шинжийг илтгэнэ

11-15 оноо авсан бол тухайн хэв шинж нилээд байгааг илтгэнэ.

5-10 бол тухайн хэв шинж тун бага байгааг илтгэнэ.

1 Сангвиник

Сангвиник

Сэтгэл санаа голдуу өндөр, хөгжилтэй, үр дүнтэй, хурдан сэтгэхүйтэй, сайхан зантай. Шинэ нөхцөлд амархан дасдаг, идэвхтэй, нийтэч, хүмүүстэй амархан эв зүйгээ олдог. Сангвиникуудын мэдрэмж амархан үүсдэг, мөн амархан өөрчлөгддөг. Нүүрний хөдөлгөөн баялаг, илэрхийлэл сайн. Тэдэнд чухал зорилго, гүн сэтгэлгээ, бүтээлч үйл ажиллагаа байхгүй бол өнгөцхөн ба тогтворгүй байдал бий болдог. Харилцааны явцад сангвиникууд өөртөө итгэлтэйгээр байнга гараа хөдөлгөн ярьж эсвэл ямар нэг зүйлийг /харандаа, цаас үзэг гэх мэт/ оролдож суудаг. Маш хөдөлгөөнтэй, сониуч, тайван бус, салхи мэт хөнгөн, мартамхай хүмүүс. Сангвиникууд бусдаас маш их зүйлийг хүсдэг ба тэр хэмжээгээр буцааж өгч чадна.

2 Холерик

Холерик

Үйлдэл нь хурц, огцом. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хөөрөмтгий, соргог сэтгэл мэдрэмжээрээ ялгардаг. Сангвиникууд төвөггүйгээр сэтгэлийн тогтвортой байдалд ордог бол холерикт тэр огт үгүй. Тэр төвөгтэй үйл ажиллагаанд тайвшрал олдог. Холерик темпераментийн илрэл нь бие хүний чиг хандлагаас ихээхэн хамаарна. Нийгмийн сонирхолтой хүмүүст тэр нь санаачлагатай, зарчимч, эрч хүчтэй байдлаар илэрдэг. Оюуны амьдралын баялаггүй тохиолдолд холерик темперамент голдуу сөрөг байдлаар илэрдэг ба  ууртай, цочмог болдог. Холерикууд өөрсдийн сэтгэл хөдлөлөө маш огцом, баялаг, хүчтэй илэрхийлдэг; чангаар инээнэ, хашгирана,  хэрэлдэнэ, уурлана, магтана. Тэд таныг бүх л сэтгэл зүрхээрээ, элэгсэг дотно хүлээн авах боловч хэсэгхэн хугацааны дараа таньтай сөргөөцөлдөж, бүр зодолдож ч магадгүй.  

3 Флегматик

Флегматик

Флегматикт түгшүүр огт үгүй байдаг. Түүний ердийн байдал тайван, орчиндоо чимээгүйхэн таашаал авдаг. Тэдэнд зан байдлын шинэ хэлбэр удаан бий болно. Гэхдээ тогтвортой.  Ихэвчлэн жигд тайван байдаг. Бухимдал үүсч хяналтгүй болох нь ховор. Нөхцөл байдлаас болж зарим тохиолдолд флегматикуудад тэсвэр, гүн сэтгэлгээ зэрэг сайн талууд бий болдог бол зарим тохиолдолд үлбэгэр, хүрээлэн буй орчиндоо идэвхи оролцоогүй, залхуу бас сэтгэлийн тэнхээгүй байх шинж илэрдэг. Флегматикууд дотоод хүч ихтэй, тийм ч учраас тэднийг бусад хүмүүс өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд гэж үнэлдэг . Тэд харилцах явцдаа таныг сонсох, ажиглах үйлийг илүүтэй хийж өөрсдийн эцсийн эргэлт буцалтгүй шийдвэр гаран гартал  хүлээцтэй байж чаддаг. Нэгэнт удаан бодож гаргасан шийдвэрээ өөрчлөх нь тун ховор. Цөөн тооны найз нөхөдтэй тэдэндээ үнэнч хэрэв итгэлийг нь эвдсэн тохиолдолд харилцаагаа нэг мөсөн дуусгадаг.      

4 Меланхолик

Меланхолик

Хөдөлгөөн удаан, биеэ барьсан, шийдвэр гаргахдаа болгоомжтой ба эргэлздэг онцлогтой. Хариу үйлдэл нь цочроогчийн хүчтэй тохирдоггүй, гадаад саатал ихтэй. Ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхдээ удаан. Меланхоликд хүчтэй нөлөөлөл нь үргэлжилсэн саатлыг голдуу үүсгэдэг. Амьдралын ердийн нөхцөлд меланхолик гүн агуулгатай хүн юм. Тааламжгүй нөхцөл байдалд зожиг, аймхай, түгшүүртэй болдог. Меланхоликууд маш эмзэг, гомдомтгой, бүрэг, тайван бөгөөд үүнийгээ нуухыг хичээдэг. Тэд олон хүмүүсийн дунд орохоороо тэвдэж сандардаг, бусадтай харилцаа холбоо тогтоож яриа өдөхдөө тааруухан. Гэхдээ маш сайн сонсож, юу ярьж байгааг тань мэдэрч чаддаг. Ямар нэг зүйлийг амалсан бол заавал гүйцэтгэдэг, эхэлсэн ажлынхаа эцсийг үздэг. Энэ чанар нь амжилтанд хүрэх гол түлхүүр болдог бөгөөд шинжлэх ухаанд нэр цуугаа үлдээсэн олон эрдэмтэдийн ихэнх нь меланхолик хэв шинжийн хүмүүс байдаг.  

Сангвиник, холерик энэ хоёр хэв шинжийг эрдэмтэд гадагшаа сэтгэлийн хөдөлгөөнтэй буюу экстраверт хүмүүс хэмээн тодорхойлдог . Өөрөөр хэлбэл бүхий сэтгэлийн хөдөлгөөн нь гаднаа ил харагдах бөгөөд түүнийгээ шууд илэрхийлдэг ажээ.

Харин флегматик, меланхолик хэв шинжийг дотогшоо сэтгэлийн хөдөлгөөнтэй буюу тэр бүр сэтгэлийн хөдөлгөөнөө бусдад илэрхийлдэггүй дотроо хадгалдаг интроверт хүмүүс хэмээн тодорхойлжээ.

Бас амбоверт буюу хоёрдмол хэв шинжийн хүмүүс байна. Энэ нь гол төлөв гадагшаа дотогшоо хэв шинжийн аль алийг нь агуулсан завсрын шинжтэй хүмүүс. Өөрөөр хэлбэл сангвиник-флегматик хоёрын хосолсон юм уу, эсвэл аль нэг нь давамгайлсан бол амбоверт болдог байна. Мөн холерик-флегматик, холерик- меланхоликийн хосмог шинжтэй хүмүүс ч үүнд багтана.              

23
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417