Өвчний залуужилт

Өвчний залуужилт

Сүүлийн жилүүдэд  Монголд төдийгүй дэлхий даяар халдварт, халдварт бус гээд  олон төрлийн өвчнүүд залуужих болсон. Энэ нь амьдралын буруу хэв маяг, буруу дадал зуршил, стресс гээд маш олон хүчин зүйлээс хамааралтай. Монголд зүрх судасны өвчин, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин, сэтгэцийн өвчин гээд олон өвчнүүд залуужиж байгаа нь анхаарах ёстой асуудал юм. 

Зүрх судасны өвчин залуужиж байна

Зүрх судасны өвчин залуужиж байна

Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд хүн амын өвчлөл эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болж байна. Ялангуяа цусны даралт ихсэлтээс үүдсэн тархины цус харвалт, зүрхний шигдээсийн өвчлөл жилээс жилд нэмэгдэж залуужих хандлагатай байна. ДЭМБ-ын тооцоолсноор зүрх судасны өвчнөөр жилд 1.7 сая хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Харин манайд 1991 оноос хойш энэ өвчин нас баралтын ихэнх хувийг тэргүүлэх болсон.

Манай улсын хувьд зүрх судасны өвчлөл ихэсч байгаа нь хот суурин газарт ажилгүйдэл, ядуурал, хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотой.  Мөн гудамжны хөдөлгөөн, дуу шуугиан ихтэй орчин, ажил, амьдралын стресс болон биеийн хүчний хөдөлмөр хөнгөвчлөгдөж, энерги бага зарцуулах болсонтой холбоотой. Хоолны нэр төрөл, хэрэглээ, хооллох дэглэм бас өөрчлөгдөж, архи тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн зэрэг олон асуудал бий. Ялангуяа сүүлийн жилүүдэд агаарын бохирдол эрс нэмэгдсэн нь зүрх судасны өвчтэй хүмүүст хортойгоор нөлөөлж, зүрх судасны хүндрэл тохиолдох магадлалыг улам бүр ихэсгэж байна. Дээрх шалтгаанаас гадна хамгийн их сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл бол хорт зуршил. Манай оронд сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээ улам бүр өсч, хэрэглэгчид нь залуужиж байна. Үүнээс болж архинаас үүдэлтэй нас баралт ихэсч байна. Судалгаанаас үзэхэд насанд хүрсэн нэг хүнд ногдох архины хэрэглээ 9.3 литр, нийт эрэгтэйчүүдийн 40.7 хувь, эмэгтэйчүүдийн 3.1 хувь өдөр бүр тамхи татдаг бөгөөд тамхи татагчдын дундаж нас 19 байна. Бас залуучууд бухимдал, стрессд их өртдөг. Цочмог стресс нь цусны даралтыг ихэсгэн зүрхний агшилтын тоог түргэсгэж цусан дахь өөхний хүчлийг нэмэгдүүлдэг юм. Архаг стресс нь цусны хлостеринийг 8-65 хувиар ихэсгэдэг. 

Сүрьеэ өвчин залуужиж байна

Сүрьеэ өвчин залуужиж байна

Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаагаар  ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг аж. Манай улсад сүрьеэг эмчилж буй ганц том клиник нь ХӨСҮТ. Манай улсад жил бүр 400 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, 100 мянган хүн амд 100-аас дээш тохиолдол илэрч байна. Сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгт орж байна. 

Шалтгаан нь өвчтөн, эмчлүүлэгч маань эмээ таслах, үр дүнтэй эмчилгээнд тогтвортой хамрагдахгүй байхаас бүрэн шалтгаалж байна. Нөгөө талаас нийгмийн  ажилгүйдэл, архи уух, амьжиргааны түвшин доогуур зэрэг олон зүйлээс шалтгаалан энэ өвчин буурахгүй байна. Цаашлаад эдгээр өвчтнүүд ар гэртээ халдвар тараадаг. Ялангуяа халдвартай үедээ эмээ таслах, оношлуулж, шинжилгээ хийлгэхгүй удаан хугацаагаар явах зэрэг нь тархалт ихсэх гол шалтгаан болж байна.  Тодруулбалэнэ өвчнөөр өвчлөгсдийн 50 хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэд тусч байгааг нотолсон.

 

Яагаад эрчүүд халдвар авах нь их байна вэ?

Нэгдүгээрт тамхи, архи их хэрэглэж байна. Хоёрдугаарт эрчүүд эрүүл мэнддээ анхаарах нь бага байдаг төдийгүй ажилгүй, орон гэргүй, архи уудаг эрчүүд их байна. Гуравдугаарт эрчүүд маань гэр бүлийн гол ачааг нуруун дээрээ авч явдаг учраас хоол, нойргүй ажиллаж байна. Нөгөө талаасаа өвчин залуужаад байгаагийн нэгэн шалтгаан нь байгаль орчин, агаарын бохирдол, тухайн хүний дархлаатай шууд холбоотой.

Сэтгэцийн өвчин залуужиж байна

Сэтгэцийн өвчин залуужиж байна

Зөвхөн нийслэлийн зургаан дүүрэгт л гэхэд сэтгэцийн хурц өвчтэй 5008 хүн байдаг гэх судалгаа гарчээ.

Монгол улсын сэтгэцийн өвчтэй 60 мянган хүний талаас илүү хувийг залуучууд эзэлж байгаа гэх судалгаа бий.

Үүнд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь гэр бүлийн хүмүүжил. Тухайн гэр бүл хүүхдээ анзаарахгүй, хайхраагүйгээс болж сэтгэцийн өвчлөлд залуус нэрвэгдэж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ маш сайн анхаарал тавих хэрэгтэй. Сэтгэцийн өвчлөл нэмэгдэх болсны гол шалтгааныг мэргэжилтнүүд нийгмийн байдал, эдийн засгийн түвшинтэй холбон тайлбарлаж байна. Мөнхүү сэтгэл гутралаас болж сэтгэцийн архаг хямралд орсон хүмүүс цөөнгүй ирэх болжээ.

Монгол Улсын насанд хүрсэн нийт хүн амын 20 хүрэхгүй хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай бол, гурван хувь нь сэтгэцийн архаг өвчинтэй гэсэн тоо гарчээ.

Нөгөөтэйгүүр сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай хүмүүс амьдралын аливаа бухимдал зовиур шаналалд өртөмтгий, сэтгэл санааны хувьд тогтворгүй, сэтгэл хөдлөл, зан төрхийн үйлдлүүд нь түргэн байдаг. Энэ нь цааш даамжрах юм бол сэтгэцийн эмгэг болж хүндэрдэг. Мэргэжилтнүүдийн хэлж буй­гаар манайд хамгийн элбэг тохиолд­дог шинж тэмдэг нь нойргүйдэл ажээ. Хүн нойргүйгээр 3-7 хоноход л солиорлын хам шинж илэрдэг.

Үүнийг эмнэлэгт нойрны солиорол гэж нэрлэдэг аж. Нойргүйдэл хүндрэх юм бол ажлын бүтээмж буурч шалтгаангүй уур хүрэх, бухимдах, нойр хүрэхгүй байх, мартамхай болох, гар, биеийн аль нэг хэсэг хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. 2015 онд хийсэн СЭМҮТ-ийн судалгаагаар манай улсад 6000-6300 сэтгэцийн өвчтэй хүн байгаа аж.  Үүнээс ердөө 1-3 хувийг 60-аас дээш насны хүмүүс эзлэх ба үнэмлэхүй хувийг 20-50 насныхан эзлэж байна. Өвчний голлох шалтгаанд оюуны хомсдолт төст өвчин, физиологи шалтгаант сэтгэцийн өвчин зэрэг багтсан бол 2010-2014 оны хооронд жил бүр 1200-1250 шизофрени төст өвчнүүд бүртгэгдсэн байна. 

Энэ мэт өвчнүүдийг залуус буюу эд хийж бүтээж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах насан дээрээ яваа хүмүүс тусах болсон нь нийгэм даяараа амьдралын буруу хэв маягтай амьдарч, архи тамхи буруу зүйлсийн хэрэглээ их байгаатай шууд холбоотой юм.  Тийм учраас хувь хүн бүр эрүүл мэнддээ анхаарч амьдралын буруу хэв маягаасаа салах цаг болжээ. 

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417