УДЭТ-д инээдмийн жүжгийн өдрөөр тоглогдох үзвэрийн хуваарь
Дөрөвдүгээр сарын 1-н буюу маргааш болох инээдмийн баярын өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан Улсын Драмын Эрдмийн Театраас үзвэрийн хуваариа толилуулж байна.
Нобелийн шагналт зохиолч Дарио Фогийн зохиол, найруулагч УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Чөлөөт хос” дуулалт инээдмийн жүжиг 4-р сарын 1-ний 18:00 цагт тоглогдох гэж байна.
Түүнчлэн Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг 4 дүгээр сарын 06-ны 19:00, 4 дүгээр сарын 07-ны 18:00 цагт тоглогдох бол Алдарт зохиолч Н.Себастьяны зохиолоос сэдэвлэсэн Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Нэргүй од” инээдмийн жүжгийг 4 дүгээр сарын 20-ны 19:00, 4 дүгээр сарын 21-ний 18:00 цагт тоглохоор болжээ.