Өнөөдөр Олон улсын аз жаргалын өдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Олон улсын аз жаргалын өдөр” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн байдаг аж.
Дашрамд сонирхуулахад, 2017 оны судалгаагаар 155 орноос 100 дугаар байранд жагсч байсан Монгол Улсын хувьд зургаан байр урагшилж 94-т жагсчээ.