Дэлхийн III дайн гарах 10 шалтгаан

Дэлхийн III дайн гарах 10 шалтгаан

Хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч арилшгүй хар толбыг үлдээж, асар их гарз хохирол учруулсан дэлхийн I болон II дайныг дурсан санагалзахыг хүсэх хүн нэгээхэн ч үгүй биз ээ. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхий ертөнцөд болж буй асуудлууд хүн төрөлхтөн тун удахгүй дэлхийн III дайныг нүдээр үзэж, биеэр мэдэрнэ гэх таамгийг дэвшүүлэхэд хүргээд байгаа юм.

Тэгвэл нэр нөлөө бүхий эрдэмтэд дэлхийн III дайн гарах нь үнэний ортой гэж үзэж байгаа бөгөөд үүнийгээ батлах 10 шалтгааныг олон нийтэд хүргэснийг бид та бүхэндээ нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.

10 Холбоотон болох үйл явц

Холбоотон болох үйл явц

Түүхийн хуудсыг хамтдаа эргэн сөхөж, дэлхийн I дайны үед очицгооё. Австрийг Герман болон Итали улсууд дэмжихтэй зэрэгцэн эсрэг талд нь Их Британи, Франц, ЗХУ хоорондоо холбоотон болж, "Антантын холбоо"-г байгуулсан билээ. Улмаар Австричууд Серби рүү дайрч, Нацист Германууд Франц болон ЗХУ руу довтолж, үүнд нь Их Британичууд тусалж, удалгүй Италичууд хүч нэмсэн гэх мэтчилэн хүн төрөлхтөнд асар их гарз хохирол авчирсан дэлхийн I дайн болсон билээ.

Үүнээс харахад ашиг сонирхол нэгтэй улс орнууд хоорондоо нэгдэж, нэгдмэл хүчийг бий болгож байгаа юм. Тэгвэл одоо цагт ямар улсууд холбоотон болох вэ? Иран болон Энэтхэгүүд Пакистан руу дайрах үед Хятадууд туслах бөгөөд ертөнцийн нөгөө хязгаараас энэ дайнд АНУ оролцож, нэг сумаар хоёр туулай буудахыг зорьж болох юм.

9 Газар нутгийн зөрчилдөөн

Газар нутгийн зөрчилдөөн

Дэлхийн I дайн үүсэх болсон шалтгаан бол газар нутгийн зөрчилдөөнтэй байсан Австри болон Серби улсуудаас үүсэлтэй бөгөөд үүнээс харахад газар нутгийн асуудал болбол дайн дахин гарч болзошгүй гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Тухайлбал яг энэ цаг мөчид Израильчууд Палестинтай газар нутгийн маргаантай байгаагаас гадна ОХУ болон Япон улсууд Курилийн арлын асуудлаас болоод одоог хэр нь тааламжгүй харилцаатай байсаар байгаа билээ.

8 Газрын баялаг

Газрын баялаг

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр өндөр хөгжилтэй, дэлхийн томоохон улс гүрнүүд ядуу, буурай хэдий ч, газрын арвин баялагтай улс орнууд руу анхаарлаа хандуулаад байгаа нь нууц биш юм. Газрын тос, алт зэрэг зах зээлийн үнэ ханш нь өндрөөр үнэлэгдэж байгаа газрын баялгуудад шунаж, өөрсдийн болгохыг санаархах их гүрнүүд сүүлийн үед улс төрийн бодлого явуулах болсон билээ. Тэгвэл эрдэмтэн, судлаачид энэ санаархлаас үүдэж дэлхийн III дайн гарч болзошгүй хэмээн таамаглаад байгаа юм.

7 Усны нөөц

Усны нөөц

Дэлхийн 1/3 буюу ойролцоогоор 75% нь ус бөгөөд үүнээс ердөө 3% нь цэвэр ус болохыг эрдэмтэд тогтоосон байна. Харин хамгийн аймшигтай нь ердөө 1% нь хүн төрөлхтний усны хэрэгцээг хангах боломжтой ажээ. "Энэ байдлаар хэр удаан тэсэх вэ?" гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэх болсоор багагүй хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд яваандаа хүн төрөлхтөн усны хомстолд орж, удалгүй усны төлөөх дайн дэгдэх боломжтой ажээ.

6 Байгаль орчны бохирдол

Байгаль орчны бохирдол

Сүүлийн жилүүд дэх улс орнуудад тулгамдаж буй гол асуудлуудын нэг бол байгаль орчны бохирдол бөгөөд үүнээс болж олон улс орнуудад гол, горхи ширгэж, ан амьтан болон ургамал, цэцэг устаж, үгүй болж байгаа билээ. Энэ нь даамжирсаар хүн амьдрах боломжгүй болтол байгаль орчин бохирдоход хүрэх аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Байгаль орчныг бохирдуулж буй гол хүчин зүйлүүд нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа газрууд хог хаягдал болон химийн хортой бодисуудыг гол, горхи руу цутгаж, үйлдвэрүүд модыг үйл олноор нь тастаж байгаатай салшгүй холбоотой билээ. Үүнээс болж амьдрах газар нутаггүй болсон улс орнууд бусдын газар нутагт халдаж, хил орчмын нутгуудаар үүсэх зөрчилдөөн улмаар дайны шинжтэй болох боломжтой юмсанж.

5 Өвчин

Өвчин

Африк тивд дэгдээд байгаа Эбола вирус болон Хятадаас гаралтай гэх Флакка мансууруулах бодисын хор уршиг өнөөдөр дэлхий дахиныг айдаст автуулж, аюулын харанга дэлдэхэд хүргээд байгаа нь нууц биш юм. Хамгийн аймшигтай нь эдгээр өвчнүүдийг эдгээх эм тан болон эмчилгээ одоог хэр нь гараагүй байгаа бөгөөд хүмүүсийн дунд кинонд  гардаг шиг аймшигт өвчин болон вирус дэлхийгээр тархаж, хүн төрөлхтөн сүйрэх боломжтой болохыг эрдэмтэд хэлж байгаа юм.

Магадгүй аль нэг улс орон вирусийг эмчлэх эм, бэлдмэл зохион бүтээвэл түүний төлөөх улс орон болон хүмүүсийн тэмцэл мэдээж хэрэг сайн зүйлд хүргэхгүй нь ойлгомжтой биз ээ.

4 Цэрэг армийн салбарын хөгжил

Цэрэг армийн салбарын хөгжил

Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлагыг хэд хэдэн зүйлээр тодорхойлж болох бөгөөд үүний дотор цэрэг армийн салбарын хүчин чадал, нөөц бололцоо, зэр зэвсгийн дэвшил гэсэн үзүүлэлт чухал байр суурь эзлэх болсон билээ. Тэр ч үүднээс өнөөдөр цэрэг армийн салбарын хөгжилдөө түлхүү анхаарал хандуулах болсон улс орнууд олширсон бөгөөд цөмийн зэвсэгтэй улсуудыг дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэж нэрлэх болсон нь үүнтэй холбоотой байж ч болох юм.

Хамгийн гол нь эдгээр улс орнууд "Чухам юуны учир цэрэг армийн салбартаа ингэтлээ анхаараад байгаа вэ?" гэсэн асуулт гарч ирэх бөгөөд судлаачдын зүгээс тэд хэзээ нэг өдөр дэлхийн III дайн гарах магадлалтай гэж үзэж буйтай холбоотой гэж тайлбарлаж байгаа ажээ.

3 Техник технологийн хөгжил

Техник технологийн хөгжил

Өдөр ирэх тусам цаг нартай уралдан техник технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд төдий чинээ хүмүүсийн аж амьдралд чухал байр суурь эзлэх болсон билээ. Гэвч аливаа зүйл хөгжлийн дээд цэгтэй хүрмэгц эргээд эхнээсээ эхлэхийн тулд сүйрч, үгүй болдог гэж ярих нь бий.

Үүнийг ихэнх хүмүүс роботуудын эрин зуун ирж байгаатай холбон тайлбарлаж байгаа бөгөөд хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх зориулалттай хийгдэж буй ухаалаг роботууд яваандаа кинон дээрх шиг хүн төрөлхтний эсрэг дайн зарлаж болзошгүй ажээ. Учир нь тэд хүний хэлсэн үгийг ойлгож, дагаж, дуурайж чадах ухаалаг тархитай шүү дээ. Харин роботууд болон хүн төрөлхтний дайн хэрвээ гарвал аль тал нь ялалт байгуулах бол?

2 ОХУ болон Украйны маргаан

ОХУ болон Украйны маргаан

Нэгэн үе ЗХУ-ын харьяанд байсан Украинчууд сүүлийн жилүүдэд ОХУ-тай улс төр, газар нутгийн хувьд зөрчилдөх болсон бөгөөд дэлхий нийтийн анхаарлын төвд яахын аргагүй ороод байгаа асуудлуудын нэг юм. Энэ нь ч аргагүй бөгөөд хоёр улсын хил орчмоор зэвсэгт мөргөлдөөнүүд хэд хэдэн удаа гараад амжсан юм.

Магадгүй энэ зөрчилдөөн цааш хэвээр үргэлжилсээр байвал хоёр улсын хооронд дайн гарах боломжтой гэж судлаач, шинжээчид үзэж байгаа бөгөөд хэрвээ асуудлыг дайнаар шийдэхэд хүрвэл мэдээж хэрэг Европын холбоо, АНУ, Хятад зэрэг гүрнүүд зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой асуудал юм.

1 Бидний хэзээ ч болно гэж төсөөлж байгаагүй зүйл

Бидний хэзээ ч болно гэж төсөөлж байгаагүй зүйл

Улс орнуудын ашиг сонирхлын зөрчилдөөн, зэр зэвсгийн хүчин чадал, өвчин зовлонгоос гадна дэлхийн III дайн гэж гарахад хүргэх бас нэг шалтгаан бол хэний ч санаанд оромгүй зүйл тохиолдох явдал юм. Тухайлбал хэрвээ харийнхан гэж үнэхээр байдаг байгаад дэлхий рүү гэнэт дайрвал яах вэ? Буг, чөтгөрүүд нэг өдөр сэргэж, хүн төрөлхтөнд аюул заналхийлбэл юу болох вэ?

Энэ мэтчилэн "Кинонд гардаг зөгнөлүүд үнэхээр бодит амьдрал дээр хэзээ нэг өдөр биеллээ олбол хүн төрөлхтөн ямар хариу барих бол? Хоорондоо яаж ойлголцох бол? Асуудлыг яаж шийдэх бол?" гэсэн хариулт нь үл олдох асуултууд байсаар байгааг мартаж болохгүй билээ. 

5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417