Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйн нэгээр дуучин С.Наран тодорлоо

Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйн нэгээр дуучин С.Наран тодорлоо

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа.

Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар шалгарсан юм.

1 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, АРДЫН БАГШ Л.ГАНТӨМӨР

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, АРДЫН БАГШ Л.ГАНТӨМӨР

Бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлсэн Л.Гантөмөр багшийн удирсан анги монгол хэлний олимпиадад дүүрэг, хот, улсад тогтмол тэргүүн байр эзэлдэг, 5 жил тутамд явагддаг яамны шалгалтаар 100 хувийн дээд амжилт тогтоож байсан нь түүний багшлах ур чадвар, хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Бяцхан шавь нараа сурган хүмүүжүүлэхээс гадна хамтрагч багш нартаа өөрийн арга туршлага зааж сурган, мэдсэн сурснаа бусаддаа хуваалцан сурган хүмүүжүүлэх их үйлсийн аянд бяцхан шавь нарынхаа шуугианаас холдож чадалгүй зүтгэж явна.

2 МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Р.ОЮУНБАДАМ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Р.ОЮУНБАДАМ

Улсад тэр дундаа хорих байгууллагын удирдлагаар олон жил ажилласан түүнийг Монголын анхны эмэгтэй хурандаа, Эмэгтэйчүүдийн хорихын дарга, гавьяат хуульч, доктор гэдгээр  сайн  танина. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил ажилласан гавьяат маань өдгөө Шихихутаг их сургуульд багшилж, ирээдүйн хуульч нарыг бэлтгэх их үйлсэд ханцуй шамлан зүтгэж байна.

3 ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН Б.ОЮУНГЭРЭЛ

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН Б.ОЮУНГЭРЭЛ

Нийслэлийн ууган төрөх Өргөө амаржих газрын  эх баригчаар 38 жил ажилласан Банзрагчийн Оюунгэрэл. 19800 хүүхдийг эсэн мэнд эх барьж, хүйн ээж нь болсон тэрээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Өргөө амаржих газрын хоёр, Монгол Улсын долоон  Эрүүлийг хамгаалахын гавьяатны нэг юм. Тэрээр дэлхийн зургаан тэрбум дахь иргэний үе чацуутан Т.Бумбаярыг, Монгол Улсын хоёр сая, гурван сая дахь иргэн, нийслэлийн нэг сая дахь иргэнийг эх барьжээ. Түүний өвөө, аав нь олон хүүхдийг эх барьсан алтан гартнууд байжээ.

4 ОНЦ ТЭЭВЭРЧИН Г.ДУНГААМАА

ОНЦ ТЭЭВЭРЧИН Г.ДУНГААМАА

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын троллейбусны жолооч, онц тээвэрчин Гомбодоржийн Дунгаамаа. “Цахилгаан тээвэр” компанид 1995 оны арваннэгдүгээр сард кондуктороор ажилд орсноосоо хойш үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн. Нийслэлийн өнгө төрх болсон нийтийн тээврийн салбарт зүтгэж, нийслэлчүүддээ түргэн шуурхай, цэвэрч нямбай, соёлтой үйлчилж байгаа эмэгтэйг онцолж байна. Тэрээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын 20 эмэгтэй жолоочийн нэг юм.

5 “ЖҮР ҮР” ХХК-ИЙН ЗАХИРГАА ЭРХЗҮЙН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХЗУЛ

“ЖҮР ҮР” ХХК-ИЙН ЗАХИРГАА ЭРХЗҮЙН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХЗУЛ

1998 онд 1 технологич, 2 туслах ажилтантай 5 нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаа эхлүүлж байсан “Жүр үр” ХХК нь өдгөө 380 гаруй ажиллагсадтай, 40 гаруй нэрийн бялуу, 100 гаруй нэр төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэн Улаанбаатар хотод 5 салбар, Дархан Эрдэнэт хотод 3 салбартай томоохон аж ахуйн нэгж болжээ.

6 АЛДАРТ ЭХ УНДАРМАА

АЛДАРТ ЭХ УНДАРМАА

“Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа. Тэрээр хоёр хүү, дөрвөн охинтой бөгөөд өдгөө 33 настай. Гоо сайхны шивээсчний мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. Түүний хань Л.Отгонбаяр “Империал такси” компанид жолоочоор ажилладаг. Танилцаад 20 шахам жил болж байгаа энэ өрхийн хос баганын нэг Д.Ундармааг Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа. Д.Ундармаа “Хатан заяа” салоны хамт олонтойгоо ирэх тавдугаар сард БНСУ-д болох тэмцээнийг зорих гэж байна.

7 ЯРУУ НАЙРАГЧ Б.ИЧИНХОРЛОО

ЯРУУ НАЙРАГЧ Б.ИЧИНХОРЛОО

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу най­рагч Баярхүүгийн Ичинхорлоо нь 1990 онд “Тэнгэр”, 1991 онд “Эх нутаг” шүлгээрээ “Болор цом” яруу найргийн наадамд дараалан түрүүлсэн цорын ганц яруу найрагч юм. "Гэгээн зүг" номоороо МЗЭ -ийн шагнал хүртсэн яруу найрагч маань өдгөө Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирлаар ажиллаж байна.

8 ДУУЧИН С.НАРАН

ДУУЧИН С.НАРАН

Монголын рок попын тайзыг өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. СУИС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсч улмаар Бээжингийн Драмын улсын академийн урлагийн менежментийн ангийг төгссөн дуучин маань “Сайхан”, “My voice”, “Best of Naran” зэрэг бие даасан цомгуудаа гаргаж, 2009 онд “My Voice” анхны бие даасан тоглолтоо хийснээс хойш “My Voice-II”, “Happy Naadam”, “Welcome to my heart” зэрэг тоглолтоо ард түмэндээ толилуулсан төдийгүй Монгол, Англи, Орос, Хятад, Япон хэл дээр цомог гаргасан Монголын цор ганц дуучин юм.

4
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417