Ганц бие Хятад бүсгүйчүүдийн зовлон

Ганц бие Хятад бүсгүйчүүдийн зовлон

25 нас хэдийн давсан боловч ганц бие яваа Хятад бүсгүйчүүдэд ямар асуудал тулгарч, дэлхий нийтээр цацах хүртлээ ингэж зовлон болон даамжирсан юм бол? Тэдэнд ирэх асар их дарамт шахалтыг тэвчихээ байсан бүсгүйчүүд нэгэн бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд байршуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг хоромхон зуурт татаж, цочролд оруулаад байна. Ингээд та бүхэндээ тэдний аргаа барж, ийм үйлдэл хийх болсон шалтгааныг тодруулж өгье.

4 минут үргэлжлэх тус бичлэгт нэрээ нууцалсан идэр насны бүсгүйчүүд тулгарч буй асуудал, зовлон шаналалаа нуулгүй дэлгэсэн юм. Хадамд гараагүй 25-аас дээш насны бүсгүйчүүдийг Хятадад “Илүүдэл хүүхнүүд” хэмээн нэрийддэг байна. Ихэвчлэн тэд биеэ даасан, өндөр боловсролтой бүсгүйчүүд байх тул хүмүүс шаардлага өндөртэй болохоороо ганц бие байдаг хэмээн боддог гэнэ.  Энэ нь ч оргүй зүйл биш. Мэдлэг боловсролтой бүсгүйчүүд өөрийн амьдралыг дээрэнгүй, мунхаг эрээр бусниулахыг яагаад ч хүсэхгүй нь тодорхой шүү дээ. Гэвч үнэндээ тэд жинхэнэ хайр, өөртөө тохирох хэн нэгнийг хүлээсээр, эцэстээ ийм байдалд хүрчээ.

Тус улсын нийгэм “Илүүдэл хүүхнүүд”-ийг илт гадуурхан харьцаж, ад шоо үздэг. Мөн ганц бие бүсгүйчүүдийн хувьд “сар шинийн баяр” бол хамгийн стресстэй үе нь аж. Учир нь тэднийг харсан хүн бүр л “Яагаад хүнтэй суухгүй байгаа юм? Нас чинь явчихлаа шүү дээ", "Чи чинь хэдэн настай билээ” гэхчлэн амар заяаг нь үзүүлдэггүй гэнэ.

Бага байхдаа эцэг эхийнхээ хайранд өсөж өндийсөн охид, нөхөрт гараагүйгээсээ болж “Хүнтэй хурдан суухгүй бол чи бидний охин биш, чамайг хүнтэй суухаас нааш амар тайван амьдрах арга алга”, "Хүнтэй суугаад, хүүхэд гаргахыг чинь харчихаад тайван үхэх юмсан" гэх мэт зүрх зүсэм үгсийг гэмгүй мөртлөө гэмтэн мэтээр сонсох болжээ. Учир нь хүнтэй суухгүй байна гэдэг эцэг эхээ хүндлэхгүй байгаатай адил гэж тэд үздэг аж. Гэвч үнэхээр л таарахгүй байгаа хань, учрахгүй байгаа эрийг яалтай билээ дээ. Тэдэнд бурууг өгөх аргагүй юм. 

Тус бичлэгт бүсгүйчүүд эцэг эхээсээ уучлал эрж, "Хэтэрхий хувиа хичээсэн зан гаргаж байгаад минь өршөөгөөрэй" хэмээн нулимс дуслуулж байх юм. Охиноо ятгаж дийлээгүй эцэг эхчүүд “Зуучлалын газар”-т дээр очин, охиндоо нөхөр болох эрийг хайдаг бөгөөд унаа, тэрэг, хөрөнгө мөнгийг нь харж, яг л өөрийн үрээ зарах гэж буй мэтээр аашилдаг байна. 

Энэ бүгдээс залхсан бүсгүйчүүд өөрсдийн бодол, сэтгэгдлээ эцэг эхдээ ойлгуулахаар, яах ч аргагүй “Гэрлэлт зуучлах газар”-т очсон аж. Тэд өөрсдийн зургаа байрлуулж, доор нь хэлэхийг хүссэн үгнүүдээ бичжээ. “Би ашиг хонжоо хайж хүнтэй гэрлэмээргүй байна. Энэ чинь намайг аз жаргалтай болгохгүй”, “Би энэ хэвээрээ өөртөө итгэлтэй, сайхнаар амьдармаар байна.”, “Би бол хүчирхэг эмэгтэй, энэ эрчээрээ карьертээ л анхаармаар байна.” хэмээсэн байв.

Үүнийг уншсан эцэг эхчүүд нь охидоороо бахархаж, нулимс дуслуулан байсан бөгөөд ойлгон, хайрласан нүдээр охидоо ширтсээр байлаа. Тус бичлэг нь “Хүн өөрийн хувь заяагаа өөрөө л шийддэг” гэх ухаарлыг хүн бүрт хайрлаж, олон хүний нулимсыг унагасан юм. “Youtube” хуудсанд байрлуулан ердөө ганцхан өдөр болоход хэдийн 90,000 хүн үзсэн байжээ.

17
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417