Амралтын өдрүүдэд хаана, юу болох вэ?
“Хунт нуур”
Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Хэзээ: 2018.03.04
Цаг: 17.00 цаг
Тасалбарын үнэ: 10000-30000 төгрөг
“Үйлийн гурван толгой” 30 жил
Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Хэзээ: 2018.03.03
Цаг: 17.00 цаг
Тасалбарын үнэ: 10000-20000 төгрөг
Сүүлийн 30 жилийн турш манай театрын үе үеийн шилдэг балетчид тоглож ирсэн энэхүү бүтээлийг их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан тоглож байжээ.
"Бүлтээхэй дэлдээхэй хоёр” хүүхэлдэйн жүжиг
Хаана: Хүүхэлдэйн театр
Хэзээ: 2018.03.03-2018.03.04
Цаг: 14.00 цаг
Тасалбарын үнэ: 5 000 төгрөг
Ахмадын үгийг үл тоож бардам ихэмсэг, шунахай сэтгэлтэй байвал ямар хор уршигтай, томчуудын алтан сургаалиас гажихгүй байх нь хэрхэн сайн сайханд хүрдэг талаар өхөөрдөм хоёр бүжингээр төлөөлүүлэн өгүүлэх юм.
"Би эндээс явахгүй”
Хаана: Улсын драмын эрдмийн театр
Хэзээ: 2018.03.03-2018.03.04
Цаг: 18.00 цаг
Тасалбарын үнэ: 10 000-25 000 төгрөг
Уг жүжгийн Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж, жүжигчин О.Гэрэлсүх, Н.Баярмаа, Б.Одончимэг, Д.Баттөр, Ц.Баясгалан зэрэг жүжигчид тоглосон юм.
Зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран “Би эндээс явахгүй” драм жүжгийг бичжээ.