Эхийн хайр л хариу нэхдэггүй
Архинд орж л ээжийгээ битгий зовоогоорой
Ахин дахин гомдоож сэтгэлий нь бүү сэвтээгээрэй
Ангир уурагаа амлуулж хичнээн шөнө нойргүй хоносон ачий нь
Асгарах нулимсаар эгшээж, зүрхий нь битгий шаналгаарай
*** *** ***
Үүрэх ачаа нь мундсан бишдээ ээжийд минь
Үрчийх гэм хийсэн бишдээ энэ амьдралд
Үг хэлэндээ мааниа хөгжөөж биднийгээ л гэж суугаа хайры нь
Үүрээр гэгээ хаагдах шиг, харууслаж бүү мэгшүүлээрэй
*** *** ***
Өсгөөд өгсөн нь буруу юм шиг ахин амьдрал үүрүүлэж
Өндийлгөөд өгсөн нь гэм юм шиг ахин тавилан зуруулаж
Өөрийнхөө хувь заяаг алганд нь ахин атгуулаж
Өдөр, шөнөгүй чилээлгэж харцы нь битгий гуниагаарай
*** *** ***
Үхтэл үр харам ээжий чинь зовлоо гэж хэлэхгүйээ
Үзэвч үр сайхан ээжий чинь өвдлөө гэж зовоохгүй
Цөм түрэх шиг зүрхэн дундуур нь, зүдрэл зүсээд одлоо ч
Цөөхөн хэдэн үрсдээ инээж суугаад харагдах
Ээжий чинь ядарлаа гэж гомдлохгүйээ
*** *** ***
Сайн яваа үрдээ тээр болчихгүйг хичээж
Салгуу яваа үрдээ дэм болохсон гэж мэрийж
Сиймхий муу гэрээ харш мэтээр төсөөлөж
Сэрэх, унтахын хооронд сүнсээ худалдаж яваа. . .
*** *** ***
Энд охин минь магтагдаж байна гэж мэлмэрнэ
Тэнд хүү минь зүдэрч явна гэж мэлмэрнэ
Ээж нь юм чинь очиноо гэж гэгэлзэнэ
Төрүүлсэн юм чинь өмгөөлнөө гэж гэлбэлзэнэ
*** *** ***
Алдар нэр олон ч дуулахаас илүү магтаалгүй
Авах хүндлэл их ч дуудагдахаас өөр сайшаалгүй
Гэвч hариу нэхэж суудаггүй, хайраа буцааж санадаггүй
Хорвоод ганцхан ээжийгээ л гомдоож битгий шаналгаарай...