Шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах ёсон
Эрэгтэй хүний «билгийн» насыг «Гал»-аас нар зөв, эмэгтэй хүнийг «Ус»-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн “цог хийморийн” зүгт гарч, “буян хишгийн” зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал "эмийн" ба “амин” зүгт мөрөө гаргаад “буян хишгийн” зүгээс гэртээ ирнэ. “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн “хар нохойн ам” аль зүгт буйг үзүүлье. Үүнд: Жилийнх нь баруун хойд, сарынх нь зүүн, өдрийнх нь зүүн зүгт байна. Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал «Суудал өнцөгдсөн»; нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал «Суудал салгуулах» засал хийлгэдэг болой.